Хэрэв та доор жагсаасан аль нэг үндэслэлийн дагуу урьдчилан таамаглаагүй онцгой нөхцөл байдлаар яаралтай аялах шаардлага гарсан бол АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтсийн боломжоос шалтгаалан яаралтай ярилцлаганд орж болно.
Тавигдах шаардлагууд
Яаралтай виз мэдүүлэхийнхээ өмнө та тухайн нөхцөл байдал, шалтгаанаа нотлох бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Таны визний ярилцлагын үеэр яаралтай ярилцлаганд орохын тулд худал мэдээлэл өгсөн нь илэрвэл уг мэдээлэл таны визний мэдүүлэгт тэмдэглэгдэж, таны визний шийдвэрт сөргөөр нөлөөлөх магадлалтай. Яаралтай ярилцлагын цаг хүссэн бүх виз мэдүүлэгчид эхлээд визний мэдүүлгийн хураамжаа төлж онлайнаар цагаа товлосон байх ёстой. Яаралтай ярилцлагын цаг олгогдсон боловч виз нь татгалзагдсан, эсвэл ярилцлагандаа ирээгүй тохиолдолд тухайн виз мэдүүлэгчид яаралтай ярилцлагын цаг авах боломж дахин олгохгүй.
Анхааруулга: Хурим, төгсөлтийн баярт оролцох, жирэмсэн хамаатандаа туслах, жил бүр зохиогддог бизнесийн/сургуулийн/мэргэжлийн бага хуралд оролцох, эсвэл жуулчлалаар явах зэрэг нь яаралтай ярилцлагын цаг олгох үндэслэл болохгүй юм. Эдгээр зорилгоор аялахын тулд эртнээс урьдчилж визний ярилцлагаа товлоно уу.
Эрүүл мэндийн яаралтай тусламж
Аяллын зорилго нь эмнэлгийн яаралтай тусламж авах, хамаатан эсвэл ажилтнаа яаралтай эмчилгээнд авч явах мөн хүнд өвчтэй, амь насанд нь аюул тулгараад байгаа хамаатан руугаа очих.
Шаардлагатай бичиг баримтууд:
Таны өвчний онош болон ямар учраас Америкийн Нэгдсэн Улсад эмчлүүлэх болсон тухай Монгол эмчийн өгсөн тодорхойлолт
Таныг эмчлэхээр болсон тухай болон эмчилгээний төлбөрийн тооцоог харуулсан АНУ дахь эмч, эмнэлгээс ирүүлсэн захиа
Эмчилгээний зардлыг хэрхэн төлөх нотолгоо
Оршуулга
Аяллын зорилго нь Америкийн Нэгдсэн Улсад гэр бүлийнхээ гишүүний (эх, эцэг, ах, эгч, хүүхэд, эмээ, өвөө, ач зээ) оршуулганд оролцох эсвэл цогцсыг нь эх орондоо авчрах.
Шаардлагатай бичиг баримт:
Холбоо барих хаяг, талийгаачийн тухай мэдээлэл, оршуулгын үйл ажиллагаа явуулах газраас ирүүлсэн оршуулга болох өдрийг товлосон бичиг
Мөн талийгаач нь таны гэр бүлийн гишүүн болохыг нотлох баримт
Яаралтай бизнес аялал
Аяллын зорилго нь урьдчилан төлөвлөх боломжгүй яаралтай бизнес уулзалтанд оролцох.
Шаардлагатай бичиг баримт:
Америкийн Нэгдсэн Улс дахь харилцагч компаниас ирүүлсэн бизнесийн үйл ажиллагаагаа тайлбарласан, яаралтай визний ярилцлаганд орохгүй тохиолдолд АНУ-ын эсвэл Монголын компани их хэмжээний хохирол амсах тухай уулзалтын яаралтай байдлыг гэрчилсэн захиа
Эсвэл
Америкийн Нэгдсэн Улсад гурав хүртэлх сарын хугацаанд сургалтанд хамрагдах шаардлагатайг нотолсон Монголын ажил олгогч болон АНУ-ын сургалт зохион байгуулах байгууллага тус бүрийн албан бичиг. Эдгээр албан бичигт сургалтын талаарх дэлгэрэнгүй тайлбар, мөн яаралтай визний ярилцлаганд орохгүй тохиолдолд АНУ-ын эсвэл Монголын компани яагаад их хэмжээний хохирол амсах тухай бичсэн байх.
Оюутнууд болон солилцооны зорчигчид
Аяллын зорилго нь Америкийн Нэгдсэн Улсад 60 хоногийн дотор албан ёсны сургалтаа эхлэх/үргэлжлүүлэх шаардлагатай байх. Энэ боломжийг зөвхөн хичээл нь 60 хоногийн дотор эхлэх оюутнууд, солилцооны оюутнуудад олгоно. Энэ нь мөн сүүлийн зургаан сарын хугацаанд АНУ-ын виз татгалзагдаагүй мэдүүлэгчдэд хамааралтай.
Шаардлагатай бичиг баримт:
60 хоногийн дотор эхлэх хичээлийн өдрийг заасан I-20 эсвэл DS-2019 маягтын эх хувь
SEVIS хураамж төлсөн баримт (шаардлагатай бол)
0 comments:
Post a Comment