Конгрессоос баталсан Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг Төрийн департамент жил бүр зохион байгуулдаг бөгөөд тус хөтөлбөрийг Цагаачлал ба харьяаллын тухай хуулийн (ЦХТХ) 203 (c) хэсэгт заасан нөхцлийн дагуу хэрэгжүүлдэг. Энэ хуулиар “олон үндэстний цагаачид” хэмээх цагаачдын ангиллын талаар заасан бөгөөд Америкийн Нэгдсэн Улс руу цагаачид бага гардаг улсын иргэдэд зориулж гаргасан виз юм. 2013 оны санхүүгийн жилд 50,000 олон үндэстний виз олгохоор боллоо.
Жил бүрийн DV хөтөлбөрийн дагуу энгийн боловч хатуу шаардлагад тэнцэх хүмүүст байнгын оршин суух виз олгодог. Энэ сугалаа компьютерээр, санамсаргүй сугалах байдлаар хожигчийг шалгаруулдаг. Визийг газарзүйн зургаан бүсэд хуваарилдаг бөгөөд бүс бүрийн доторх нэг улс тухайн жилийн олон үндэстний визийн долоон хувиас илүүг авч болохгүй. АНУ-д цагаачид бага гардаг улсын иргэдэд виз хуваарилдаг бол өнгөрсөн таван жилийн хугацаанд АНУ-д 50,000-аас олон хүн цагаачилсан улсын иргэдэд энэ сугалаанд оролцох боломжгүй.
DV-2013-ын хувьд дараах улс орнуудын уугуул* иргэд өргөдөл гаргах эрхгүй. Учир нь эдгээр улс орон өмнөх таван жилийн хугацаанд АНУ руу 50,000-аас олон цагаач илгээсэн байна. Үүнд: БАНГЛАДЕШ, БРАЗИЛ, КАНАД, ХЯТАД (эх газрын), КОЛУМБИ, БҮГД НАЙРАМДАХ ДОМИНИКАН УЛС, ЭКВАДОР, ЭЛЬ САЛЬВАДОР, ГВАТИМАЛЬ, ГАИТИ, ЭНЭТХЭГ, ЯМАЙКА, МЕКСИК, ПАКИСТАН, ФИЛИППИН, ПЕРУ, ӨМНӨД СОЛОНГОС, ИХ БРИТАНИ (Умард Ирландыг оруулахгүй) ба хараат нутаг дэвсгэрүүд, ВЬЕТНАМ.
Хонг Конгийн Тусгай захиргааны бүс, Макаогийн Тусгай захиргааны бүс, Тайваньд төрсөн иргэд өргөдөл гаргах эрхтэй.
DV-2013-т оролцох орны жагсаалтад орсон өөрчлөлт:
Өмнөд Судан, Польш улсын иргэд оролцох эрхтэй болж Бангладеш улс хасагдсан байна.
Төрийн департамент Олон үндэстний визийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй бөгөөд найдвартай болгохын тулд DV-2005- аас эхлээд электрон бүртгэлийн систем хэрэгжүүлж ирсэн. Тус департамент хууль бусаар цагаачлахын тулд залилан хийж байгаа хүмүүс буюу сугалаанд давхар өргөдөл өгч байгаа хүмүүсийг олж илрүүлэх тусгай технологи болон бусад арга хэрэгслийг ашиглаж байна.
*Энэ мэдэгдэлд дурдсан "улс орон" хэмээх нэр томъёонд 13 дугаар хуудаснаас жагсаасан улс, эдийн засаг болон бусад орныг оруулна.
DV СУГАЛААНЫ БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
DV 2013 Олон үндэстний визний сугалаанд 2011 оны 10 сарын 4-ний Мягмар гаригийн АНУ-ын Зүүн эргийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2011 оны 11 сарын 5-ны Бямба гаригийн АНУ-ын Зүүн эргийн (EDT) (GMT-4) үдийн 12.00 цаг хүртэл электрон хэлбэрээр бүртгүүлэх ёстой. Мэдүүлэгчид дээрх бүртгэлийн хугацаанд http://www.dvlottery.state.gov вэбсайтаар орж DV Entry form (E-DV) хэмээх бүртгэлийн электрон маягтыг бөглөнө. Цаасаар илгээсэн бүртгэлийг хүлээн авахгүй. Бүртгэлийн хугацааны сүүлийн долоо хоног хүртэл хүлээх огт хэрэггүй гэж танд сануулъя. Хугацааг тулгаж их бүртгүүлдгээс болж вэбсайтад саатал үүсч болно. 2011 оны 11 дүгээр сарын 5-ны АНУ-ын Зүүн эргийн (EST) үдийн 12.00 цагаас хойш ямар ч мэдүүлэг хүлээн авахгүй.
СУГАЛААНД ОРОЛЦОХОД ТАВИХ ШААРДЛАГУУД
- DV сугалаанд оролцохын тулд жагсаалтад орсон аль нэг улс орны уугуул иргэн байх ёстой. Сугалаанд оролцох эрхтэй улс орны жагсаалтыг бүс нутгаар нь ангилсныг үзнэ үү. Хөтөлбөрт оролцох эрхтэй улс орны уугуул иргэд: Ихэнх тохиолдолд энэ нь таны төрсөн улс орныг хэлнэ. Гэхдээ хөтөлбөрт оролцох боломжтой өөр хоёр арга бий. Нэгдүгээрт, хэрэв та хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн гэхдээ эхнэр/нөхөр тань хөтөлбөрт оролцох эрхтэй улс оронд төрсөн бол та хоёрын нэр сонгогдсон бүртгэлд ороод, хоёуланд тань виз олгогдоод, АНУ руу зэрэг орох тохиолдолд та эхнэр/нөхрийнхөө төрсөн улс орны нэрээр хөтөлбөрт оролцож болно. Хоёрдугаарт, хэрэв та хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн бөгөөд таны эцэг эхийн аль ч тэнд төрөөгүй, таныг төрөх үед тэндхийн оршин суугч биш байсан, тэгээд эцэг эхийн тань аль нэг нь DV-2012 хөтөлбөрт оролцох эрхтэй улс оронд төрсөн байвал энэхүү улс орны нэр дээр хөтөлбөрт оролцож болно.
Сугалаанд оролцохын тулд та DV хөтөлбөрийн дагуух боловсрол ба ажлын туршлагын шаардлагыг хангасан байх ёстой. Та ахлах сургуулийн боловсрол буюу түүнтэй адилтгах боловсролтой байх, тухайлбал бага болон дунд боловсролын 12 жилийн сургалтыг амжилттай дүүргэсэн байх; ЭСВЭЛ өнгөрсөн таван жилийн хугацаанд дор хаяж хоёр жилийн сургалт буюу туршлага шаардах мэргэжлээр хоёр жил ажилласан туршлагатай байх ёстой. АНУ-ын Хөдөлмөрийн департаментийн O*Net OnLine мэдээллийн сангаас шаардлага хангасан ажлыг харж болно. Шаардлага хангасан ажлын туршлагын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Түгээмэл асуулт №13-ыг үзнэ үү.
Хэрэв та эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байгаа бол DV хөтөлбөрт бүртгүүлж болохгүй.
DV-2013-Д БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМ
- Төрийн департамент зөвхөн 2011 оны 10 сарын 4-ний Мягмар гаригийн АНУ-ын Зүүн эргийн (EDT) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2011 оны 11сарын 5-ны Бямба гаригийн АНУ-ын Зүүн эргийн (EST) (GMT- 4) үдийн 12.00 цагийн хооронд www.dvlottery.state.gov вэбсайтаар дамжуулан E-DV электрон бүртгэлийн маягтыг хүлээн авна.
- Хэрэв нэг хүний нэр дээр НЭГЭЭС олон бүртгэл ирвэл хэн оруулсан нь хамаагүй тухайн хүний бүх бүртгэлийг сугалаанд оруулалгүй хасна. Та өөрөө бүртгүүлэх буюу өөр хүнээр туслуулан бүртгүүлж болно. Сугалаанд бүртгүүлэхэд ямар нэг МӨНГӨ, ТӨЛБӨР төлдөггүй.
- Бүртгэл амжилттай болсон тохиолдолд таны нэр, баталгаажсан бүртгэлийн дугаар баталгааны хуудас дэлгэц дээр гарч ирнэ. Та өөрийн интернет программын хэвлэх функцийг ашиглан энэхүү хуудсыг хэвлэж гаргаад бүртгэлийн дугаараа хадгалах хэрэгтэй. 2012 оны 5 сарын 1-нээс эхлэн www.dvlottery.state.gov вэб хуудасны Entrant Status Check руу орж өөрийн бүртгэлийн дугаар хувийн мэдээллээ оруулаад та өргөдлийнхөө явцыг шалгах боломжтой. Вэб хуудсан дээрх ENTRANT STATUS CHECK функц л таны DV - 2013 сугалаанд шалгарснаа мэдэх цорын ганц арга юм. Үүгээр та цаашдаа хэрхэн өргөдлөө үргэлжлүүлэх, цагаачлалын визэнд хэзээ орох хуваарь зэргээ мэдэж авах учраас баталгаат бүртгэлийн дугаараа хадгалах хэрэгтэй. Энэ дугаараа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд Төрийн департамент танд нөхөн өгөх боломжгүй.
- Цаасаар илгээсэн бүртгэлийг хүлээн авахгүй. 2013 оны сугалаанд бүртгүүлэх ганц арга нь электрон бүртгэл юм.
Шаардлагатай бүх гэрэл зургаа оруулах нь их чухал юм. Хэрвээ тэгэхгүй бол таны бүртгэл хасагдана. Дараах хүмүүсийн ойрын үед авахуулсан гэрэл зургийг E-DV электрон бүртгэлийн маягтын хамт электрон хэлбэрээр оруулах ёстой:
- Таны өөрийн зураг
- Таны эхнэр/нөхрийн зураг
- 21-ээс доош настай гэрлээгүй хүүхэд, үүний дотор төрсөн хүүхдүүдээс гадна хууль ёсоор үрчилж авсан хүүхдүүд, дагавар хүүхдүүдийн зургийг оруулах ёстой. Тухайн хүүхэд тантай хамт амьдардаггүй, DV хөтөлбөрийн дагуу тантай хамт цагаачлахгүй байсан ч гэсэн зургийг нь оруулах ёстой.
Эхнэр/нөхөр, бүртгүүлсэн бүх хүүхдийнхээ зургийг оруулаагүй бол E-DV систем дээрх таны бүртгэл хангалтгүй болж бүртгэгдэхгүй ба энэ тохиолдолд та дахин бүртгүүлэх шаардлагатай.
- Та бүртгэлдээ өөрийн эхнэр/нөхөр, 21-ээс доош настай гэрлээгүй бүх хүүхдээ, тухайн хүүхэд тантай хамт амьдардаг амьдардаггүй, DV хөтөлбөрийн дагуу тантай хамт цагаачлах цагаачлахгүй байсан ч гэсэн бүгдийг нь оруулах ёстой. АНУ-ын иргэн эсвэл хууль ёсны байнгын оршин суугч эхнэр/нөхөр, хүүхдүүд сугалаанд оролцох болон энэ төрлийн виз авах шаардлагагүй. Бүртгэлд таны гэр бүлийн бүх гишүүд болон тэдний гэрэл зургийг оруулах ёстой.
Олноороо буюу гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургийг хүлээн авахгүй. Гэр бүлийн гишүүн бүрийн тус тусдаа авахуулсан гэрэл зургийг оруулах ёстой. Эхнэр/нөхөр, хүүхэд бүрийнхээ гэрэл зургийг оруулаагүй бол E-DV системд оруулсан бүртгэлийг тань бүрэн бус гэж тооцно. Тиймээс бүртгэлийг хүлээн авахгүй бөгөөд та түүнийг дахин оруулах шаардлагатай болно.
Бүртгэлд орсон хүн бүрийн гэрэл зургийг E-DV системд оруулаагүй тохиолдолд гол бүртгүүлэгчийг хасах мөн визний ярилцлага авах үед дагалдах бүх гэр бүлийн гишүүнд виз өгөхөөс татгалзаж ч магадгүй юм.
- Гэрэл зураг нь сүүлийн үеийнх биш, гуйвуулж өөрчилсөн, эсвэл доор тайлбарласан үзүүлэлтүүдийг хангаагүй тохиолдолд бүртгэлийг хасах мөн виз өгөхөөс татгалзахад хүргэж магадгүй.
Дижитал гэрэл зураг (зураг) оруулах заавар
Та өөрийн болон эхнэр/нөхөр, хүүхэд тус бүрийнхээ дижитал фото зургийг E-DV бүртгэлийн маягттай хамт электрон хэлбэрээр оруулах ёстой. Зургийн файл нь дараах бүтцийн болон техникийн үзүүлэлтэд нийцсэн байх ёстой бөгөөд дараах хоёр аргын аль нэгээр гаргаж авна:
• Шинээр дижитал зураг авах.
• Гэрэл зургийг скайнердаж дижитал зураг болгох. Оролцогчид өөрсдийн зургийг Е-DV вэб хуудсанд буй линкээр орж фото зургийн чанарыг шалгах боломжтой. Фото зургийн чанарыг шалгах энэ линк нь шаардлага хангасан болон шаардлага хангаагүй фото зургийн жишээг харуулахаас гадна зурагт тавигдах шаардлагын талаарх нэмэлт техникийн зөвлөгөөг хамруулсан.
Бүтцийн үзүүлэлт: Таны оруулсан дижитал зураг дараах бүтцийн үзүүлэлтийг хангасан байх ёстой. Эдгээр үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд бүртгэлийг хасна.
Толгойн байрлал
o Зургаа авахуулж байгаа хүн камер руу эгц харсан байх ёстой
o Тухайн хүний толгой дээш, доош, хажуу тийшээ гэлжийгээгүй байх нь зүйтэй.
o Тухайн хүний толгой (үсийг оруулсан толгойн оройноос эрүүний үзүүр хүртэл) нийт зургийн талбайн 50-69 хувийг эзэлсэн байх. Нүдний хэмжээ (нүүрний доод хэсгээс нүд хүртэл) нүүрний хэмжээний 56-69 хувийг эзэлсэн байх ёстой.
Арын фон
o Гэрэл зургаа авахуулж байгаа хүн саармаг, гэгээтэй өнгийн фонны өмнө байх нь зүйтэй.
o Бараан буюу хээтэй фонн дээр авахуулсан зургийг хүлээн авахгүй.
Фокус
o Гэрэл зургийн фокусыг тааруулсан байх ёстой.
Чимэглэлийн зүйлс
o Гэрэл зурган дээр тухайн хүн нарны шил буюу нүүр халхалсан өөр зүйл зүүсэн буюу өмссөн байвал ийм зургийг хүлээн авахгүй.
Толгойн өмсгөл, малгай
o Толгойн өмсгөл, малгай өмссөн хүний гэрэл зургийн тухайд ийм өмсгөл, малгай өмссөн нь тухайн
хүний шашин шүтлэгтэй холбоотой бол хүлээн авна. Гэхдээ энэ өмсгөл, малгай нь тухайн хүний
нүүрний аль ч хэсгийг халхалсан байж болохгүй.
o Шашны бус, харин омгийн шинжтэй болон бусад толгойн өмсгөл өмссөн хүмүүсийн гэрэл зургийг
хүлээн авахгүй.
o Цэргийн албан хаагчид, агаарын тээврийн компанийн албан хаагчид болон бусад албан хаагчдын
малгайтай авахуулсан гэрэл зургийг хүлээн авахгүй.
24 битийн өнгөний гүнтэй өнгөт зураг байх шаардлагатай. Гэрэл зургийг камераас компьютер луу нэг файл болгон оруулах буюу скайнердаад компьютерийн нэг файл болгож болно. Хэрэв та скайнер ашиглаж байгаа бол тохиргоог нь True Color буюу 24 битийн өнгөний горим дээр тааруулах ёстой. DV хөтөлбөрийн шаардлагын дагуу өнгөт гэрэл зургийг ийм тохиргоогоор скайнердах ёстой. Скайнердахад тавьдаг нэмэлт шаардлагыг доор дурдав.
Техникийн үзүүлэлтүүд
Бүртгэлд оруулсан гэрэл зураг нь дараах үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой. Эдгээр үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд систем E-DV бүртгэлийн маягтыг тань автоматаар хүлээн авахгүй бөгөөд энэ тухай илгээгчид мэдэгдэнэ.
Шинээр дижитал зураг авах.
Шинээр дижитал зураг авсан тохиолдолд дараах үзүүлэлтүүдийг хангах ёстой:
o Зургийн файлын формат: Зураг Joint Photographic Experts Group (JPEG) форматтай байх ёстой.
o Зургийн файлын хэмжээ: Зургийн файлын дээд хэмжээ хоёр зуун дөчин (240KB) килобайт байна.
o Зургийн нарийвчлал: өндрөөшөө 600 цэг буюу пиксел, өргөөшөө 600 цэг буюу пиксел.
o Зургийн өнгөний гүн: 24 битийн өнгө [Тайлбар: Өнгөт гэрэл зураг байх шаардлагатай. Хар цагаан
o өнгийн (2 битийн өнгөний гүн) болон 8 битийн өнгө, 8 битийн хагас тоны зургийг хүлээн авахгүй]
Гэрэл зургийг скайнердаж дижитал зураг болгох.
Гэрэл зургийг скайнердахаас өмнө тухайн гэрэл зураг нь дээрх үзүүлэлтийг хангасан байх ёстой. Хэрэв зураг өнгөний шалгуур болон бүтцийн үзүүлэлтийг хангаж байвал тухайн зургийг дараах үзүүлэлтийн дагуу скайнердана.
o Скайнерийн нарийвчлал: Доод тал нь 300 цэг/инчийн нарийвчлалтай скайнердсан байх.
o Зургийн файлын формат: Зураг Joint Photographic Experts Group (JPEG) форматтай байх ёстой.
o Зургийн файлын хэмжээ: Зургийн файлын дээд хэмжээ хоёр зуун дөчин (240КВ) килобайт байна.
o Зургийн нарийвчлал: 600 пиксел х 600 пиксел.
o Зургийн өнгөний гүн: 24 битийн өнгө [Тайлбар: Хар цагаан буюу хагас тоны, саарал зургийг хүлээн авахгүй]
БҮРТГЭЛ
DV-2013 сугалаанд оролцох цорын ганц арга бий. Та ww.dvlottery.state.gov хаягаар орж Олон үндэстний визний DS 5501 электрон бүртгэлийн маягтыг (E-DV бүртгэлийн маягт) бөглөж оруулах ёстой. Уг маягтыг бүрэн бөглөөгүй тохиолдолд бүртгэлийг хасна. E-DV бүртгэлээ оруулж байгаа хүмүүс E-DV бүртгэлийн маягтад дараах мэдээллийг оруулна.
АНХААРУУЛГА: Төрийн Департамент бүртгүүлэгсдийг “Визний консалтант” “Визний зуучлагч”, эсвэл таны өмнөөс бөглөж өгөх санал тавьсан хувь хүнээр бөглүүлэхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв та хэн нэгнээс туслалцаа авч бүртгүүлэхээр бол бүртгүүлж байх явцад дэргэд нь байх мөн баталгаат хуудас, баталгаат бүртгэлийн дугаараа өөртөө хадгалж авч үлдэх хэрэгтэй. Эс тэгвээс бүртгүүлэхэд тусалсан хүн тань баталгаат дугаарын тань оронд хууль бусаар мөнгө нэхэх магадлалтай юм.
Энэ баталгаат дугаараараа та 2012 оны 5 сарын 1-нээс эхлэн E-DV-ийн http://www.dvlottery.state.gov хуудсаар орон Entrant Status Check үйлдлээр өөрийн өргөдөл шалгарсан эсэхийг мэдэж болох юм. Entrant Status Check нь таны 2013 оны сугалаанд шалгарсныг мэдээлэх цорын ганц арга бөгөөд цааш өргөдлөө хэрхэн үргэлжлүүлэх болон Цагаачлалын визэнд хандах өдөр цагийн товлогоог танд мэдэгдэх болно. Хэрвээ та энэ хуудсыг гээвэл та сугалаанд шалгарсан эсэхээ мэдэх боломжгүй болох ба бид танд тэр мэдээллийг дахин олгодоггүй.
1. БҮТЭН НЭР - Овог, нэр, дундах нэр. Паспортан дээр бичигдсэн байдлаар оруулна.
2. ТӨРСӨН ОГНОО - Өдөр, сар, он
3. ХҮЙС – Эр/Эм
4. ТАНЫ ТӨРСӨН ХОТ
5. ТАНЫ ТӨРСӨН УЛС ОРОН – Улс орны нэр нь таны төрсөн газрын одоогийн нэр байх ёстой.
6. ТАНЫГ DV ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛГОЖ БУЙ УЛС ОРОН БА НЭРЭЭР НЬ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОЖ БУЙ УЛС ОРОН – Ердийн нөхцөлд таныг тус хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон болон таны төрсөн улс орон ижил байдаг. Таныг тус хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон нь одоо амьдарч байгаа газартай тань холбоогүй. Хэрэв та DV хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн бол, хөтөлбөрт оролцож болох өөр хувилбар байгаа эсэхийг мэдье гэвэл зааварчилгааг унш. Төрсөн улс орноосоо өөр улс орны нэрээр хөтөлбөрт оролцох талаар нэмэлт мэдээлэл авъя гэвэл энэ зааварчилгааны Түгээмэл асуулт №1-ийг үзнэ үү.
7. БҮРТГЭЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГ – Гэрэл зургийн үзүүлэлтийн талаарх техникийн чанартай мэдээллийг үзнэ үү. Эхнэр/нөхөр болон бүх хүүхдийнхээ (хэрэв хүүхэд байгаа бол) гэрэл зургийг оруулах ёстойг анхаарна уу. Түгээмэл асуулт №3-sг үзнэ үү.
8. ШУУДАНГИЙН ХАЯГ – Хүлээн авагчийн нэр, Хаягийн мөр 1, Хаягийн мөр 2, Хот/Дүүрэг/Муж/Муж Улс, Шуудангийн код/Зип код, Улс
9. ОДОО АМЬДАРЧ БУЙ УЛС
10. УТАСНЫ ДУГААР (заавал бөглөх шаардлагагүй)
11. И-МЭЙЛ ХАЯГ: Та өөрөө байнга хэрэглэдэг и-мэйл хаягаа оруулах хэрэгтэй. Энэ хаягаар тань таны сонгогдсон талаар мэдэгдэл ирэхгүй. Харин Entrant Status Check-ээр орж шалгарснаа мэдээд мэдэгдэлд нь хариу өгсний дараа Төрийн департаментаас и-мэйл ирж Entrant Status Check рүү орж визэнд орох цаг өдрөө харахыг мэдэгдэнэ.
12. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ТАНЫ ЭЗЭМШСЭН БОЛОВСРОЛЫН ХАМГИЙН ДЭЭД ТҮВШИН – Таны эзэмшсэн боловсролын хамгийн дээд түвшинг илтгэж байгаа нэг хариуг тэмдэглэх ёстой: (1) Бага сургууль төгссөн, (2) Ахлах сургуулийг гэрчилгээгүй төгссөн, (3) Ахлах сургуулийг гэрчилгээтэй төгссөн, (4) Мэргэжлийн сургууль төгссөн, (5) Их сургуулийн зарим курсыг дүүргэсэн, (6) Их сургуулийг зэрэгтэй төгссөн, (7) Их сургуулийн дараах түвшний сургалт дүүргэсэн, (8) Магистрын зэрэгтэй, (9) Докторын түвшний зарим курс дүүргэсэн, (10) Докторын зэрэгтэй.
13. ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ - Гэрлээгүй, гэрлэсэн, салсан, бэлэвсэрсэн, гэрлэлт цуцлуулсан
14. ХҮҮХДИЙН ТОО: Бүртгэлдээ эхнэр/нөхөр болон бүх хүүхдийнхээ овог нэр, төрсөн он сар өдөр, төрсөн газар зэргийг ЗААВАЛ оруулах ёстой. Үүнд таны гэрлээгүй бөгөөд сугалаанд бүртгүүлж байх үед 21 нас хүрээгүй бүх төрсөн хүүхдүүд, хууль ёсоор үрчилж авсан болон дагавар хүүхдүүд орно. Ингэхдээ та хүүхдийн эцэг/эхээс салсан байсан ч, таны эхнэр/нөхөр буюу хүүхэд одоогоор тантай хамт амьдардаггүй, тантай хамт цагаачлахгүй байсан ч эхнэр/нөхөр, хүүхдүүдээ бүгдийг нь оруулах ёстой. Гэрлэсэн хүүхдүүд болон 21-ээс дээш настай хүүхдүүд таны бүртгэлд орох ёсгүй. Гэхдээ энэхүү насны хязгаараас давсан хүүхдүүдийг тодорхой тохиолдлуудад АНУ-ын хууль тогтоомжоор хамгаалдаг. Гэрлээгүй хүүхэд тань 21 нас хүрэхээс өмнө та DV хөтөлбөрт хамрагдсан эсвэл виз олгогдохоос өмнө тухайн хүүхэд 21 нас хүрсэн бол тухайн хүүхдийг Хүүхдийн статусыг хамгаалах хуулийн дагуу 21 нас хүрээгүй гэж авч үзнэ. АНУ-ын иргэн буюу хууль ёсны байнгын оршин суугч нөхөр/эхнэр, хүүхдүүдэд тань DV виз олгогдохгүй тул тэднийг оруулах шаардлагагүй. Та бүртгэлдээ оруулах ёстой бүх хүүхдээ оруулаагүй тохиолдолд гол бүртгүүлэгчийг хасах мөн визний ярилцлага авах үед гэр бүлийн гишүүдэд бүгдэд нь виз өгөхөөс татгалзана. Түгээмэл асуулт №11-ийг үзнэ үү.
15. ЭХНЭР/НӨХРИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ – Нэр, төрсөн огноо, хүйс, төрсөн хот, төрсөн улс, гэрэл зураг. Эхнэр/нөхрөө оруулаагүй тохиолдолд гол бүртгүүлэгчийг хасах мөн визний ярилцлага авах үед бусад гэр бүлийн гишүүдэд виз өгөхөөс татгалзана. Та виз хүсэх үедээ гэр бүл цуцлуулах бодолтой байгаа ч эхнэр/нөхрөө заавал оруулах ёстой.
16. ХҮҮХДҮҮДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ - Нэр, төрсөн огноо, хүйс, төрсөн хот, төрсөн улс, гэрэл зураг: Дээрх 14 дүгээр асуултад мэдүүлсэн бүх хүүхдээ энд оруул.
ХОЖЛЫГ ТОХИРУУЛАХ
Бүс нутаг, улс бүрийн шаардлага хангасан бүх бүртгэлээс компьютер ашиглан санамсаргүй байдлаар сугалааг явуулна. DV-2013 сугалаанд оролцогсод E-DV вэб хуудасны Entrant Status Check рүү орж өөрсдийнхөө сонгогдсон үгүйг харах шаардлагатай. 2012 оны 5 сарын 1-нээс эхлэн www.dvlottery.state.gov вэб хуудсаар Entrant Status Check-ээр дамжуулан шалгарсан хүмүүсийг мэдэгдэж эхэлнэ. Шалгарсан хүмүүс баталгаажуулсан хуудас руу орж АНУ-д цагаачлахад холбогдох төлбөр зэрэгтэй холбоотой зөвлөмж зэрэгтэй танилцана. Entrant Status Check нь таны 2013 оны сугалаанд шалгарсныг мэдээлэх цорын ганц арга юм. Төрийн департамент сугалаанд шалгарсан тухай мэдэгдлийг шуудангаар явуулахгүй. Сугалаанд шалгараагүй хүмүүст энэ талаар нь мэдэгдсэн и-мэйл мөн явуулахгүй. Шалгараагүй хүмүүс энэ тухайгаа зөвхөн Entrant Status Check-ээр дамжуулан мэдэх болно. АНУ-ын элчин сайдын яам, консулын газрууд сонгогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өгөх боломжгүй. Сонгогдсон хүмүүсийн эхнэр/нөхөр, 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдүүд хожигчийн хамт эсвэл хойноос нь очих зорилгоор виз мэдүүлж болно. DV-2013 визийг 2012 оны 10 сарын 1-нээс 2013 оны 9 сарын 30-ны хооронд олгоно.
Сугалааны бүртгэлийг боловсруулж, сонгогдсон хүмүүс болон тэдний эрх бүхий гэр бүлийн гишүүдэд олон үндэстний виз олгох ажлыг 2013 оны 9 сарын 30-ны шөнө дунд гэхэд дуусгана. Энэ өдрөөс хойш ямар ч нөхцөлд олон үндэстний виз олгохгүй, өөрчлөлтийг батлахгүй бөгөөд гэр бүлийн гишүүд нь хожигчийн хойноос АНУ руу цагаачлах олон үндэстний виз авах боломжгүй.
АНУ-д цагаачлах Олон үндэстний виз авахын тулд санамсаргүй байдлаар явуулсан сугалаанд сонгогдсон хүмүүс нь АНУ-ын хуулийн дагуу тавьдаг бүх шаардлагыг хангасан байх ёстой. Эдгээр шаардлага нь энд жагсаасан зарим үндэстний төдийгүй терроризмийг дэмждэг гэх улс орны оролцогчдын шалгаруулалтын цаг хугацаа болон шалгах түвшинг харьцангуй нэмэгдүүлж болно.
Анхаарах зүйл
Жил бүрийн DV хөтөлбөрт оролцох электрон сугалааны бүртгэл ҮНЭГҮЙ (төлбөргүй) байдаг. АНУ-ын Засгийн газар DV хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар ч гадны зөвлөх, хувийн байгууллага ашигладаггүй. DV мэдүүлэг бэлтгэхэд тусална гэсэн зуучлагч буюу бусад этгээд нь АНУ-ын Засгийн газраас эрх буюу зөвшөөрөл авахгүйгээр ийм үйлчилгээ үзүүлдэг. DV сугалаанд бүртгүүлэхдээ гадны зуучлах үйлчилгээ буюу тусламж авах эсэх нь тухайн оролцогчийн өөрийнх нь мэдэх хэрэг юм. DV сугалаанд оролцож бүртгүүлэх ЦОРЫН ГАНЦ албан ёсны вэб хуудас бол www.dvlottery.state.gov юм.
Бүртгүүлэгчийн өөрөө шууд электрон хэлбэрээр оруулсан, шаардлага хангасан мэдүүлэг нь төлбөртэй зуучлагчаар дамжуулан электрон хэлбэрээр оруулсан бүртгэлтэй компьютерээр сонгогдох боломжийн хувьд яг адил юм. Гэхдээ нэг хүн нэгээс олон бүртгэл оруулсан нөхцөлд бүртгэлийг хэн оруулснаас үл хамааран түүнийг хасна.
E-DV БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
1. “ЭРХТЭЙ БОЛГОХ”, "УУГУУЛ", “НЭРЭЭР НЬ ОРОЛЦОХ” ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХГҮЙ УЛС ОРОНД ТӨРСӨН ХҮМҮҮС ОРОЛЦОЖ БОЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛ БИЙ ЮҮ?
Таныг тус хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон бол таны төрсөн улс юм. Таныг тус хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс одоо амьдарч байгаа газартай тань холбоогүй. Ердийн үед уугуул гэдэг нь одоо оршин суугаа болон харьяалагдах улс орноос нь үл хамааран тодорхой нэг улс оронд төрсөн хүнийг хэлдэг. Цагаачлал ба харьяаллын тухай хуулийн 202(b) хэсэгт заасны дагуу цагаачлалын асуудлын хүрээнд “уугуул” гэдэгт төрсөн улс орноосоо өөр улс орны нэрээр оролцох эрхтэй хүнийг мөн хамруулж ойлгодог.
Жишээлбэл, хэрэв та энэ жилийн DV хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн бол эхнэр/нөхрийнхөө төрсөн улс орны нэрээр хөтөлбөрт оролцохоор мэдүүлж болно. Гэхдээ энэ тохиолдолд танай эхнэр/нөхөр мөн шаардлагад тэнцэж, DV-2 виз авсан тохиолдолд л танд DV-1 виз олгох бөгөөд та хоёр DV визээрээ АНУ руу хамт зорчих ёстой. Үүнтэй нэгэн адилаар насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийнхээ төрсөн улс орны нэрээр виз авах боломжтой.
Эцэст нь хэлэхэд хэрэв та энэ жилийн DV хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн бол эцэг/эхийнхээ төрсөн улс орны нэрээр хөтөлбөрт оролцохоор мэдүүлж болно. Гэхдээ таныг төрөх үед эцэг эх тань хоёулаа хөтөлбөрт оролцох эрхгүй улс орны оршин суугч биш байсан байх ёстой. Ерөнхийдөө хүмүүс аль нэг улсад түр хугацаагаар зорчиж, түр хугацаагаар суралцаж, компани буюу засгийн газрын нэрийн өмнөөс ажил хэргийн буюу мэргэжлийн шалтгаанаар байрлаж байсан тохиолдолд тэнд төрөөгүй буюу хууль ёсоор иргэншил аваагүй бол тухайн улсын оршин суугч гэж тооцогддоггүй. Хэрэв та төрсөн улс орноосоо өөр улс орны нэрээр хөтөлбөрт оролцож байгаа бол энэ тухай мэдээллээ E-DV электрон бүртгэлийн маягтын 6 дугаар асуултыг бөглөхдөө бичнэ үү. Таныг хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон болон нэрээр нь оролцож буй улс орноо буруу бичвэл (өөрөөр хэлбэл нэрээр нь оролцох боломжгүй улс бичвэл) таны бүртгэл хасагдах болно.
2. НАМАЙГ СОНГОГДСОН ГЭЖ МЭДЭГДСЭН МЭДЭГДЭЛ ЖИНХЭНЭ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ? БИ САНАМСАРГҮЙ БАЙДЛААР ЯВУУЛДАГ DV СУГАЛААНД ҮНЭХЭЭР СОНГОГДСОН ЭСЭХЭЭ ХЭРХЭН МЭДЭЖ БОЛОХ ВЭ?
Та онлайнаар сугалаанд бүртгүүлэхэд гарч ирсэн баталгаажсан хуудсаа дор хаяж 2013 оны 6 сар хүртэл хадгална уу. E-DV-ийн www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entrant Status Check-ээр статусаа шалгахад тань энэ баталгаат хуудас хэрэг болно. Entrant Status Check нь таны 2013 оны сугалаанд шалгарсныг мэдээлэх цорын ганц арга бөгөөд визний өргөдлөө хэрхэн үргэлжлүүлэх, визэнд орох өдөр, цаг зэргийг мэдээлнэ.
2012 оны 5 сарын 1-нээс та статус мэдээллээ авах боломжтой болно. Хэрэв та бүртгэлийн хуудсаа үрэгдүүлбэл статусаа шалгах боломжгүй болох бөгөөд бид танд үүнийг дахин илгээж чадахгүй. Зөвхөн шалгарсан хүмүүс л визээ хэрхэн авах талаар нэмэлт зааварчилгаа авах болно. Шалгараагүй хүмүүс баталгаат дугаараараа сонгогдоогүй эсэхээ дахин баталгаажуулж шалгаж болно гэхдээ нэмэлт зааварчилгаа хүлээн авахгүй. Бүртгэлийн баталгаат хуудасны мэдээллийг бид танд дамжуулахгүй. АНУ-ын ЭСЯамд/Консулын газрууд DV сугалааны статус шалгах системд орох боложгүй агаад Төрийн департамент мөн сугалаанд шалгарч визэнд орох хүмүүсийн жагсаалтаар хангахгүй.
Сугалаанд шалгарсан хүмүүс E-DV-ийн www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entrant Status Check-ээр орж DV визний талаарх ззаварчилгаа мэдэгдлийг хүлээн авна. Зааварчилгаанд, сонгогдсон оролцогчид зөвхөн АНУ-ын ЭСЯ/Консулын газарт олон үндэстний болон цагаачлалын визний хураамжаа виз хүсэх үедээ бүгдийг нь төлнө гэж бичсэн байдаг. Консулын кассчин төлбөр хүлээн авсныг нотлох АНУ-ын засгийн газрын баримтыг төнгө төлсөн даруйд тань өгнө. Та DV-ийн визний хураамжийн мөнгийг шуудан, Western Union буюу бусад шуудангийн үйлчилгээгээр илгээх ёсгүй. АНУ-д оршин суугаа оролцогчид болон статусаа өөрчлүүлэхээр өргөдөл гаргасан хүмүүс төлбөрөө АНУ-ын банкуудад хэрхэн хийх талаар тусдаа заавар хүлээн авна.
E-DV сугалааны бүртгэлийг интернетээр АНУ-ын Засгийн газрын албан ёсны www.dvlottery.state.gov хаяг бүхий E-DV-ийн вэбсайтаар дамжуулан гаргана. Сугалаанд шалгарсан хүмүүст захидал илгээхгүй. АНУ-ын Засгийн газар шалгарсан хүмүүст хэзээ ч и-мэйл явуулж байгаагүй бөгөөд DV-2013 хөтөлбөрт ч и-мэйл ашиглах төлөвлөгөө байхгүй. Та шалгарлаа гэхэд та заавал эхэлж Entrant Status Check -ийн зааварт хариу өгч таны цаашдын процесс эхэлсний дараа л та и-мэйл хүлээн авна. Энэ и-мэйл нь таныг Entrant Status Check -рүү орж визэнд орох өдөр, цагаа мэдэхийг зөвлөх ба тухайн тэр өдөр цагийн талаарх мэдээллийг агуулахгүй.
".gov" төгсгөл бүхий хаягтай вэбсайтууд л АНУ-ын засгийн газрын албан ёсны интернэт вэбсайтууд гэдгийг анхаарна уу. Засгийн газрын бус олон вэбсайт (жишээлбэл, ".com", ".org", ".net" зэрэг төгсгөлтэй вэбсайтууд) цагаачлал болон визтэй холбоотой мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлдэг. Агуулгаас нь үл хамааран Төрийн департамент эдгээр засгийн газрын бус вэбсайтуудын аливаа мэдээлэл, материалыг сайшааж, зөвлөж, ивээн тэтгэдэггүй.
Зарим вэбсайт өөрсдийгөө албан ёсны вэбсайт гэж олон нийт, үйлчлүүлэгчдэд итгүүлж төөрөгдүүлэхийг хичээн таныг и-мэйлээр булж болно. Эдгээр вэбсайтууд Төрийн департаментийн вэбсайт юмуу АНУ-ын ЭСЯ/Консулын газрын вэбсайтаас үнэ төлбөргүй авч болох цагаачлалын талаарх мэдээлэл болон маягт зэргийг танд санал болгохдоо төлбөр төлөхийг шаардаж болно. Үүний зэрэгцээ эдгээр бусад вэбсайт нь таны мөнгийг шууд залилж авахын тулд DV визний өргөдөл болон визний хураамж зэргийг багтаасан хэзээ ч үзүүлэхгүй үйлчилгээнийхээ хөлсийг танаас нэхэж болно. Та эдгээр залилан мэхлэгчдэд мөнгөө явуулбал тэд ор сураггүй алга болно. Хувийн мэдээллийн залилан/хулгайн гэмт хэрэгт ашиглагдаж болох үүднээс эдгээр вэбсайтад хувийн мэдээллээ дамжуулахдаа та болгоомжтой байгаарай.
3. ЯАГААД ЗАРИМ УЛС ОРНЫ УУГУУЛ ИРГЭД ОЛОН ҮНДЭСТНИЙ ВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ БАЙДАГ ВЭ?
Олон үндэстний виз нь АНУ-д олон цагаач илгээдэг улс орнуудаас бусад улсын иргэдэд цагаачлах боломж олгох зорилготой. Хуулинд зааснаар АНУ руу цагаачид их гарсан улсын иргэдэд олон үндэстний виз огт олгохгүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн таван жилийн хугацаанд Гэр бүлийн болон Хөдөлмөр эрхлэлтийн визээр нийт 50,000 иргэн нь АНУ-д цагаачилсан улс орнууд тус хөтөлбөрт оролцох боломжгүй. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба жил бүрийн олон үндэстний визийн сугалаанд оролцох эрхгүй улс орнуудыг тодорхойлохын тулд өнгөрсөн таван жилийн хугацаанд гэр бүлийн болон хөдөлмөр эрхлэлтийн визээр цагаачлагчдын тоог нэмж нийлбэрийг гаргадаг. Жил бүрийн E-DV бүртгэлийн хугацаа эхлэхээс өмнө дээрх нийлбэрийг гаргадаг тул уугуул иргэд нь оролцох эрхгүй улс орнуудын жагсаалт өмнөх жилээсээ өөрчлөгдөх магадлалтай.
4. DV-2013 ОНД ЦАГААЧЛАХ ХҮМҮҮСИЙН ТООНД ЯМАР ХЯЗГААР ТАВЬСАН БЭ?
Хуульд заасны дагуу АНУ-ын олон үндэстний цагаачлалын хөтөлбөрөөр шаардлага хангасан хүмүүст жил бүр дээд тал нь 55,000 байнгын оршин суугчийн виз олгох ёстой. Гэхдээ 1997 оны 11 сард Конгрессоос баталсан Никарагуагийн асуудлыг зохицуулах, Төв Америкт туслах хуулинд (NACARA) DV-1999-ээс эхлэн шаардлагатай хугацааны турш олон үндэстний визийн хөтөлбөрт жил бүр хуваарилдаг 55,000 визээс 5,000-ыг нь NACARA хөтөлбөрт олгохоор заасан. Олон үндэстний визийн хөтөлбөрт хуваарилдаг визний тоог 5,000-аар бууруулсан энэхүү шийдвэрийг DV-2000-аас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд DV-2013 хөтөлбөрийн хугацаанд хэвээр мөрдөгдөх хандлагатай байна.
5. DV-2013 ХӨТӨЛБӨРТ БҮС НУТАГТ ХУВААРИЛАХ ТООНД ЯМАР ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН БЭ?
АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) нь жил бүр Цагаачлал, харьяаллын тухай хуулийн 203 (c) хэсэгт заасан томъёоллоор бүс нутгуудад хуваарилах DV визний тоон хязгаарыг боддог. USCIS дээрх тооцоог гаргасныхаа дараа бүс нутаг бүрийн визний тоон хязгаарыг зарлана.
6. DV-2013 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ БҮРТГЭЛИЙГ ХЭЗЭЭ ХҮЛЭЭН АВАХ ВЭ?
DV-2013-т оролцох бүртгэл дээр дурдсан бүртгэлийн хугацаанд үргэлжилнэ. Жил бүр бүртгэлийн хугацаанд олон сая хүн хөтөлбөрт оролцдог. Ийм их хүн оролцдог тул сугалаанд хожигчдыг сонгож, материалыг нь боловсруулахад мөн асар их ажиллагаа ордог. 10, 11 дүгээр саруудын турш бүртгэл хүлээн авснаар сонгогдсон хүмүүст зохих хугацаанд нь мэдэгдэх боломжтой болж байгаа төдийгүй виз хүсэгчид болон манай элчин сайдын яам, консулын газруудын аль алинд нь виз авахад бэлтгэх, шийдвэрлэхэд хугацаа өгч байна. Танд бүртгэлийн хугацааны дотор аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн хугацааны сүүлээр эрэлт ихэсдэгээс шалтгаалж системийн хурд удааширч болно. 2011 оны 11 дүгээр сарын 5-ны Бямба гаригийн АНУ- ын Зүүн эргийн (EST) үдийн 12.00 цагаас хойш ямар ч бүртгэл хүлээн авахгүй.
7. АНУ-Д БАЙГАА ХҮМҮҮС ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОЖ БОЛОХ УУ?
Тиймээ, бүртгүүлэгч нь АНУ буюу өөр улсад байж болно. Мөн бүртгэлийг АНУ-аас буюу гадаадаас гаргаж болно.
8. ЖИЛ БҮРИЙН E-DV БҮРТГЭЛИЙН ХУГАЦААНД НЭГ ХҮН ЗӨВХӨН НЭГ Л УДАА ОРОЛЦОХ ЭРХТЭЙ ЮҮ?
Тиймээ, бүртгэлийн хугацааны турш хүн бүр нэг л удаа бүртгүүлэхийг хуулиар зөвшөөрсөн. Нэр дээр нь нэгээс олон бүртгэл оруулсан хүмүүсийг хасна. Төрийн департамент бүртгэлийн хугацааны турш олон бүртгэл оруулсан хүмүүсийг илрүүлэх боловсронгуй технологи болон бусад хэрэгсэл ашигладаг. Нэгээс олон бүртгэл оруулсан хүмүүс хасагдах бөгөөд электрон мэдээллийг Төрийн департамент байнга хадгалдаг. Нэг хүн жил бүрийн DV хөтөлбөрт бүртгэлийн хугацаанд нь оролцож болно.
9. ЭХНЭР НӨХӨР ТУСДАА ОРОЛЦОЖ БОЛОХ УУ?
Тиймээ, эхнэр нөхөр хоёр хоёулаа шалгуурт тэнцэж байвал тус тусдаа бүртгүүлж оролцож болно. Аль нэг нь сонгогдсон тохиолдолд нөгөөх нь дагаж явах эрхтэй.
10. E-DV БҮРТГЭЛД БИ ГЭР БҮЛИЙНХЭЭ ЯМАР ГИШҮҮДИЙГ ОРУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
Та бүртгэлдээ эхнэр/нөхөр, 21- ээс доош насны гэрлээгүй бүх хүүхдээ оруулна. Ингэхдээ тэд одоогоор тантай хамт амьдардаг амьдардаггүй, тантай хамт цагаачлах цагаачлахгүй байсан ч бүх хүүхдээ оруулах ёстой. Та эхнэр/нөхрөөсөө салсан ч гэсэн хууль ёсны дагуу салаагүй байгаа бол (өөрөөр хэлбэл шүүх буюу шүүхийн тогтоолоор хүлээн зөвшөөрсөн бичгээр байгуулсан гэрээ байхгүй бол) эхнэр/нөхрөө бүртгэлд оруулна. Хэрэв та хууль ёсны дагуу салсан буюу гэр бүлээ цуцлуулсан бол хуучин эхнэр/нөхрөө бичих шаардлагагүй. Та гэрлээгүй бөгөөд 21 нас хүрээгүй бүх төрсөн хүүхдүүд, эхнэр/нөхрийнхөө хүүхдүүд, эх орныхоо хуулийн дагуу албан ёсоор үрчилж авсан хүүхдүүдээ АНУ-ын иргэн болон хууль ёсны байнгын оршин суугч биш л бол DV хөтөлбөрт анх оролцох үедээ багтаах ёстой. 21-ээс доош насны бүх хүүхдээ тантай хамт амьдрахаа больсон, таныг дагаж цагаачлахгүй байсан ч бүртгэлд оруулах ёстой.
Та гэр бүлийнхээ гишүүдийг бүртгэлд оруулсан нь тэд тантай заавал хамт явах ёстой гэсэн үг биш. Тэд үлдэхээр шийдэж болно. Гэхдээ та анх сугалаанд бүртгүүлэхдээ оруулаагүй гишүүнээ визний өргөдлийн маягтан дээр оруулсан тохиолдолд таны хэргийг хасна. Энэ нь анх бүртгүүлэх үед гэр бүлийн гишүүн гэж бүртгэгдсэн хүмүүст л хамаатай бөгөөд сүүлд нэмэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамаагүй. Таны эхнэр/нөхөр таны бүртгэлд орсон ч гэсэн тусдаа бүртгүүлж болно. Гол нь хоёр бүртгэлдээ хоёуланд нь бүртгүүлэх ёстой гэр бүлийнхээ бүх гишүүдийн тухай мэдээллийг оруулах ёстой. Дээрх асуулт №9-ийг үзнэ үү.
11. БИ ИЖИЛ ХҮЙСТЭН ГЭР БҮЛИЙН ХҮНЭЭ БҮРТГҮҮЛЖ БОЛОХ УУ?
Үгүй, АНУ-ын Цагаачлалын хуулиар АНУ-д цагаачлахад ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ таны ижил хүйстэн гэр бүлийн хүн DV хөтөлбөрт өөрөө оролцох эрхтэй.
12. БИ ЗААВАЛ ӨӨРӨӨ БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ ЮУ ЭСВЭЛ ХЭН НЭГ ХҮН МИНИЙ ӨМНӨӨС БҮРТГҮҮЛЖ БОЛОХ УУ?
Та өөрөө бэлдээд, бүртгүүлж эсвэл өөр хүнээр бүртгүүлүүлж болно. Өөрөө шууд бүртгүүлсэн ч бай, өмгөөлөгч, таньдаг хүн, төрөл садныхаа хүнээс тусламж авсан ч бай хүн бүрийн нэр дээр нэг л бүртгэл оруулах ёстой бөгөөд бүртгэл дээрх мэдээллийн үнэн зөв, бүрэн эсэхийг бүртгүүлэгч өөрөө хариуцна гэдгийг санаж байх ёстой. Хөтөлбөрт шалгарсан болоод шалгараагүй бүх оролцогчид DV хөтөлбөрийн албан ёсны вэб хуудас www.dvlottery.state.gov руу орж ENTRANT STATUS CHECK-ээр 2012 оны 5 сарын 1-нээс статусаа шалгаж болно. Оролцогчид өөрсдийн бүртгэлийг баталгаажуулсан хуудсыг хадгалах ёстой бөгөөд энэ хуудасны тусламжтайгаар бүртгэлийнхээ явцыг бие даан шалгаж болно.
13. БОЛОВСРОЛ, АЖЛЫН ТУРШЛАГЫН ШАЛГУУР НЬ ЮУ ВЭ?
АНУ-ын Цагаачлалын хуульд зааснаар DV сугалаанд оролцогч бүр дор хаяж ахлах сургуулийн боловсрол буюу түүнтэй адилтгах боловсролтой эсвэл сүүлийн таван жилийн хугацаанд дор хаяж хоёр жилийн сургалт, туршлага шаардах мэргэжлээр хоёр жил ажилласан туршлагатай байх ёстой. “Ахлах сургуулийн боловсрол буюу түүнтэй адилтгах боловсрол" гэдэг нь Америкийн Нэгдсэн Улсад бага болон дунд боловсролын 12 жилийн сургалтыг амжилттай дүүргэсэн байх эсвэл өөр улс оронд АНУ-ын ахлах сургуулийн боловсролтой дүйцэхүйц албан ёсны бага болон дунд боловсролын сургалтыг амжилттай дүүргэсэн байхыг хэлнэ. Энэ шаардлагыг зөвхөн албан ёсны сургалт л хангах бөгөөд дүйцүүлэх буюу шилжүүлэн тооцсон сургалт эсвэл сертификатыг /G.E.D гэх мэт/ хүлээн зөвшөөрөхгүй. Боловсрол, ажлын туршлагыг нотлох баримт бичгийг визний ярилцлагын үеэр консулын ажилтанд өгөх ёстой.
14. DV ХӨТӨЛБӨРТ ЯМАР МЭРГЭЖЛҮҮД ТЭНЦЭХ ВЭ?
Ажлын туршлага дээр суурилсан болзлыг хангах шалгуурыг тодорхойлоход АНУ-ын Хөдөлмөрийн департаментийн O*Net OnLine мэдээллийн санг ашигладаг. O*Net OnLine мэдээллийн сан ажлын туршлагыг таван "мэргэжлийн бүсэд" ангилсан. Хөдөлмөрийн департаментийн вэбсайтад олон мэргэжлийг жагсаасан боловч Олон үндэстний визийн хөтөлбөрт зөвхөн тодорхой мэргэжлүүд тэнцэнэ. Ажлын туршлагаараа Олон үндэстний визийн шалгуурт тэнцэхийн тулд та өнгөрсөн таван жилийн хугацаанд Мэргэжлийн тусгай бэлтгэлийн (SVP) 7.0 буюу түүнээс дээш зэрэглэлтэй 4, 5 дугаар мэргэжлийн бүсэд багтсан мэргэжлээр хоёр жил ажилласан туршлагатай байх ёстой.
15. ХӨДӨЛМӨРИЙН ДЕПАРТАМЕНТИЙН ВЭБСАЙТААС ШАЛГУУРТ ТЭНЦЭХ МЭРГЭЖЛҮҮДИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?
DV хөтөлбөрийн шалгуурт тэнцэх мэргэжлүүдийг Хөдөлмөрийн департаментийн O*Net OnLine мэдээллийн санд жагсаасан. Таны мэргэжил шалгуурт тэнцэх эсэхийг мэдэхийн тулд дараах үе шатыг дагана уу: "Find Occupations" (Мэргэжил ол) гэснийг сонгоод дараа нь "Job Family" (Мэргэжлийн бүл) гэснийг сонго. Жишээлбэл “Architecture and Engineering” (Архитектур, инженер) гэснийг сонгоод "GO" товчийг дар. Тэгээд тодорхой нэг мэргэжлийн холбоос дээр дар. Дээрх жишээг үргэлжлүүлье: “Aerospace Engineers” (Сансрын хөлгийн инженер) гэснийг сонгоё. Тодорхой нэг мэргэжлийг сонгосны дараа "Job Zone" (Мэргэжлийн бүс) гэснийг дарж Мэргэжлийн бүсийн дугаар, Мэргэжлийн тусгай бэлтгэл (SVP)-ийн зэрэглэлээ олж мэднэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Diversity Visa – List of Occupations webpage хуудаснаас харна уу.
16. СУГАЛААНД ХОЖИГЧДЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Газарзүйн бүс тус бүрээс ирсэн бүх бүртгэлийг нэгбүрчлэн дугаарлана. Бүртгэлийн хугацаа дууссаны дараа компьютер газарзүйн бүс бүрээс хүлээн авсан бүх бүртгэлээс санамсаргүй байдлаар сонголт хийнэ. Бүс бүрээсээ санамсаргүй байдлаар сонгогдсон эхний бүртгэл нэгт, хоёр дахь бүртгэл хоёрт гэх мэтчилэн бүртгэгдэнэ. Хугацаанд нь хүлээн авсан бүх бүртгэл бүсийнхээ хүрээнд сонгогдох магадлал ижил байна. Компьютер аль нэг бүртгэлийг сугалж гаргасны дараа E-DV-ийн www.dvlottery.state.gov вэб хуудасны Entrant Status Check-ээс тухайн шалгарсан оролцогч 2012 оны 5 сарын 1-нээс эхлэн шалгарсан эсэхээ мэдэх болно. Шалгарсан хүмүүс АНУ-ын ЭСЯ/Консулын газарт визэнд орох заавар автал, мөн статусаа мөн өөрчлөх боломжтой болсон хүмүүс дотоодын USCIS-ын салбарт өргөдөл гаргах хүртэл Kentucky Consular Center (KCC) хэргийг хариуцан хянах болно.
Чухал мэдэгдэл: Санамсаргүй сугалсан сугалаанд шалгарсан хүмүүст шалгарсныг нь и-мэйлээр мэдэгдэхгүй. Албан ёсны мэдэгдэл 2012 оны 5 сарын 1-нээс эхлэн E-DV-ийн www.dvlottery.state.gov вэб хуудасны Entrant Status Check дээр гарна. Төрийн департамент шуудангаар захидал илгээдэггүй. Хэрэв танд сугалаанд шалгарсан талаар и-мэйл эсвэл шуудангаар захидал ирвэл хууль бус гэдгийг анхаараарай. Та шалгарлаа гэхэд та өөрөө заавал эхэлж Entrant Status Check рүү орж шалгаад заасан зааварт хариу өгч таны цаашдын процесс эхэлсний дараа л Төрийн департаментаас танд Entrant Status Check рүү орж шинэ мэдээлэл шалгах талаар зөвлөсөн и-мэйл хүлээн авна. Танд шуудангаар юм уу Western Union гэх мэт аргаар төлбөр гуйвуулах хүсэлт тавихгүй.
17. СОНГОГДСОН ХҮМҮҮС СТАТУСАА ӨӨРЧЛӨХӨӨР USCIS-Д ХАНДАЖ БОЛОХ УУ?
Тиймээ, тэд ЦХТХ-ийн 245 дугаар хэсэгт заасан нөхцлийн дагуу статусаа өөрчлөх эрхтэй бол, Америкийн Нэгдсэн Улсад байгаа сонгогдсон хүмүүс өөрсдийн статусаа байнгын оршин суугчийн статус болгон өөрчлөхийн тулд USCIS- д хандаж болно. Сугалаанд хожигсод 2013 оны 9 дүгээр сарын 30-наас өмнө USCIS тэдний хэргийг шийдвэрлэж, АНУ-д дагалдаж ирэх хүмүүсийн материалыг хянан шийдвэрлэсэн байх ёстойг анхаарна уу. Учир нь тэр өдөр таны DV-2013 хөтөлбөрт оролцох хугацаа дуусна. 2013 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө дундаас хойш ямар ч нөхцөлд DV-2013 хөтөлбөрийн виз олгохгүй.
18. СОНГОГДООГҮЙ ОРОЛЦОГЧДОД ҮР ДҮНГ МЭДЭГДЭХ ҮҮ?
Сугалаанд оролцогсод 2012 оны 5 сарын 1-нээс эхлэн E-DV-ийн www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entrant Status Check-ээс шалгарсан эсэхээ мэднэ. Оролцогсод баталгаажсан бүртгэлийн хуудсаа бүртгүүлснээсээ хойш дор хаяж 2013 оны 6 сарын 30 хүртэл хадгалах хэрэгтэй. (Өмнөх жилийн DV-2012 сугалааны статусыг 2011 оны 7 сарын 15-наас 2012 оны 6 сарын 30 хүртэл шалгах боломжтой).
19. ХЭДЭН ХҮН СОНГОГДОХ ВЭ?
DV-2013 хөтөлбөрөөр нийт 50,000 DV виз өгөх боловч түүнээс олон хүн сонгогдох болно. Сонгогдсон эхний 50,000 хүнээс визний шалгуурт тэнцэхгүй хүмүүс ч гарна, визээ хөөцөлдөхгүй орхих хүмүүс ч гарна. Тиймээс байгаа бүх DV визийг олгохын тулд Консулын алба 50,000-аас олон бүртгэлийг сонгодог. Гэхдээ энэ нь нөгөө талаар анх сонгогдсон бүх хүнд хүрэлцэхүйц тооны виз байхгүй гэсэн үг. Сонгогдсон бүх хүмүүст жагсаалтад байгаа байрных нь талаар ENТRANT STATUS CHECK шуурхай мэдээлнэ. DV-2013 хөтөлбөрийн визний ярилцлага 2012 оны 10 дугаар сард эхэлнэ. Шалгарсан хүмүүст гадаад дахь АНУ-ын консулын ажилтнуудад визний ярилцлага өгөх хуваарьт өдрөөс 4-6 долоо хоногийн өмнө ярилцлагын өдөр цагийг ENТRANT STATUS CHECK мэдэгдэнэ. Сар бүр визний дугаар байгаа нөхцөлд тухайн сард виз авахад бэлэн шалгарсан хүмүүст виз олгоно. Бүх 50,000 DV виз олгогдож дууссанаар тухайн жилийн хөтөлбөр дуусна. Шалгарсан хүмүүс визээ авахыг хүсвэл хурдан шуурхай хөөцөлдөхөд бэлэн байх ёстой. Компьютерээр хийдэг санамсаргүй сонголтонд шалгарснаар та автоматаар виз авах баталгаатай боллоо гэж бодож болохгүй. Сугалаанд шалгарна гэдэг нь та DV виз хүсэх эрхтэй болсон гэсэн үг бөгөөд харин шаардлага хангавал визээ авна. Зөвхөн эхний 50,000 шалгарсан оролцогч визний шаардлага хангавал визээ авна.
20. E-DV ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ НАСНЫ ДООД ХЯЗГААР БАЙДАГ УУ?
Тус хөтөлбөрт оролцох насны доод хязгаарыг заагаагүй боловч гол бүртгүүлэгч бүртгүүлэх үедээ ахлах сургуулийн боловсролтой буюу ажлын туршлагатай байхыг шаарддаг тул 18-аас доош насны ихэнх хүмүүс энэ шалгуурт тэнцэхгүй. Эцэг эх, ах дүү нар DV виз авах боломжгүй тул гол бүртгүүлэгч эдгээр хамаатнуудаа бүртгүүлж болохгүй.
21. E-DV ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХОД ХУРААМЖ ТӨЛДӨГ ҮҮ?
Электрон сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлдөггүй. DV виз хүсэгчид визний өргөдөл өгөх үедээ шаардлагатай бүх визний хураамжийг тухайн АНУ-ын ЭСЯ/Консулын газрын кассанд шууд тушаах ёстой. Олон үндэстний болон цагаачлалын виз хүсэх өргөдлийн хураамжтай холбоотой мэдээлэл сонгогдсон хүмүүст илгээх зааварчилгаанд орсон байна.
22. DV ХҮСЭГЧИД ВИЗИЙН ШАЛГУУР ХАНГАХГҮЙ БАЙГАА ЯМАР НЭГ ҮНДЭСЛЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ҮҮ? ИЙНХҮҮ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАВАЛ ТУСГАЙЛАН АВЧ ҮЗЭХ ҮҮ?
Цагаачлал, харьяаллын тухай хуульд заасан цагаачлалын виз авах шалгуур хангахгүй байх бүх үндэслэл өргөдөл гаргагчдад хамаатай байх болно. Тус хуульд визийн шалгуур хангахгүй байгаа ямар нэгэн үндэслэлээс чөлөөлөх тусгай заалтууд байхгүй бөгөөд ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтийг тусгайлан авч үздэг журам ч байхгүй. АНУ-ын иргэн буюу Хууль ёсны байнгын оршин суугч гадаадын иргэний ойрын хамаатантай хүмүүст хамаатай хөнгөлөх заалт DV өргөдөл гаргагчид хамаатай байж болох боловч DV хөтөлбөрийн цаг хугацааны шахуу байдлаас хамаарч иймэрхүү заалт ач холбогдлоо өгөх нь бага байх магадлалтай.
23. ӨӨР ТӨРЛИЙН ЦАГААЧЛАЛЫН ВИЗЭНД ХАНДСАН ХҮМҮҮС DV ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОЖ БОЛОХ УУ?
Тийм, ийм хүмүүс DV хөтөлбөрт бүртгүүлж болно.
24. СОНГОГДСОН ХҮМҮҮС ХЭР УДААН ХУГАЦААНД DV КАТЕГОРИОР ВИЗ ХҮСЭХ ЭРХТЭЙ БАЙХ ВЭ?
DV-2013 сугалаанд сонгогдсон хүмүүс зөвхөн АНУ-ын Засгийн газрын 2013 оны санхүүгийн жилийн турш буюу 2012 оны 10 дугаар сарын 1- нээс 2013 оны 9 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд виз хүсэх эрхтэй. Өргөдөл гаргагчид санхүүгийн жилийн эцэс гэхэд DV визээ авах буюу статусаа өөрчилсөн байх ёстой. Сонгогдсон боловч 2013 оны санхүүгийн жилд багтан визээ авч чадаагүй хүмүүсийн DV виз хүсэх эрхийг дараа он руу шилжүүлдэггүй. Мөн DV-2013 сугалаанд хожигсдын эхнэр/нөхөр буюу хүүхдүүд 2012 оны 10 дугаар сарын 1-нээс 2013 оны 9 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд л DV виз авах боломжтой. Гадаадаас бүртгэл гаргасан хүмүүст Төрийн департаментаас ярилцлага болох өдрөөс 4-6 долоо хоногийн өмнө ярилцлагын цагийг ENTRANT STATUS CHECK –ээр дамжуулж мэдэгдэнэ.
25. E-DV-Д СОНГОГДСОН ХҮН НАС БАРВАЛ DV ВИЗНИЙ АСУУДАЛ ЮУ БОЛОХ ВЭ?
Сугалаанд сонгогдсон хүн нас барвал DV виз хүсэх эрх автоматаар хүчингүй болно. Нас барсан хүний эхнэр/нөхөр, хүүхдүүд тухайн хожлоор DV виз авах эрхгүй болно.
26. ОНЛАЙН E-DV БҮРТГЭЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?
2011 оны 10 дугаар сарын 4-ний Мягтар гаригийн АНУ-ын Зүүн бүсийн өдрийн цагийн бүсийн (EDT)(GMT-4) үдийн 12.00 цагаас 2011 оны 11 дүгээр сарын 5-ны Бямба гаригийн АНУ-ын Зүүн бүсийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл интернетээр бүртгүүлэх боломжтой.
27. E-DV БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ MICROSOFT WORD ПРОГРАМ (БУЮУ БУСАД ТОХИРОМЖТОЙ ПРОГРАМ РУУ) ТАТАН АВЧ ХАДГАЛААД ДАРАА НЬ БӨГЛӨЖ БОЛОХ УУ?
Үгүй, та энэ маягтыг сүүлд бөглөж өгөхөөр өөр програмд хадгалах боломжгүй. E-DV бүртгэлийн маягт нь зөвхөн интернетээр бөглөдөг маягт юм. Ингэснээр аль ч бичгийн программын форматаас илүү “нийтлэг” хэрэглэгдэх боломжтой болсон. Үүний зэрэгцээ тус маягтыг бөглөхдөө интернетээ салгахгүйгээр мэдээллээ оруулж, илгээх шаардлагатай.
28. ХЭРЭВ НАДАД СКАЙНЕР БАЙХГҮЙ БОЛ БИ ЗУРГАА АНУ-Д БАЙДАГ ХАМААТАН РУУГАА ЯВУУЛААД СКАЙНЕРДУУЛЖ, ДИСКЭНД БУУЛГУУЛААД ТЭР ДИСКИЙГ ШУУДАНГААР АВААД БҮРТГҮҮЛЖ БОЛОХ УУ?
Тиймээ, гэрэл зураг тань энэхүү зааварчилгаан дээр байгаа гэрэл зурагт тавих шаардлагыг хангаж байгаа бөгөөд E-DV онлайн бүртгүүлэхдээ тэр зургаа электрон хэлбэрээр оруулж чадвал болно. Интернетээр бүртгүүлэхээсээ өмнө бэлэн скайнердсан гэрэл зургийн файлтай байх ёстой. Гэрэл зургаа онлайн бүртгэлээсээ тусад нь оруулж болохгүй. Хүн бүр нэг л удаа онлайн бүртгүүлж болно. Олон удаа бүртгүүлбэл DV- 2013-т оруулсан тухайн хүний бүртгэл хасагдана. Та сугалаанд АНУ эсвэл бусад гадаад улсаас бүрэн электрон хэлбэрээр (гэрэл зураг, бүртгэлийг хамтад нь) бүртгүүлж болно.
29. БҮРТГЭЛИЙН МАЯГТЫН НЭГ ХЭСГИЙГ НЬ БӨГЛӨӨД ИНТЕРНЕТЭД ХАДГАЛЖ ДАРАА НЬ ЭРГЭЖ ОРООД ГҮЙЦЭЭН БӨГЛӨЖ БОЛОХ УУ?
Үгүй, ингэх боломжгүй. E-DV бүртгэлийн маягтыг нэгмөсөн бөглөж оруулахаар зохиосон. Гэхдээ маягт хоёр хэсэгтэй бөгөөд сүлжээний тасалдал, доголдол гарч болох тул маягтыг татаж авахаас эхлээд бүртгэлийг интернетээр оруулж E-DV вэбсайт дээр хүлээн авах хүртэлх нийт хугацаа жаран (60) минут байхаар E-DV системийг бүтээсэн. Жараас илүү минут өнгөрч мөн бүртгэл электрон хэлбэрээр орж амжаагүй бол оруулсан бүх мэдээлэл хэрэггүй болно. Ингэснээр бүтэн оруулсан бүртгэл нь өмнө хагас дутуу оруулсан бүртгэлийн хуулбар байна гэж ойлгогдох эрсдлээс сэргийлж байгаа юм. Маягтыг бөглөхөд ямар мэдээлэл шаардагдахыг DV-2013-ын зааварчилгаа тодорхой бөгөөд бүрэн тайлбарласан байгаа. Тиймээс та интернетээр маягт бөглөж эхлэхээсээ өмнө хэрэгтэй бүх мэдээллээ бэлдэж, бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй.
30. ХЭРЭВ ОРУУЛСАН ДИЖИТАЛ ЗУРГУУД ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАХГҮЙ БОЛ СИСТЕМ E-DV БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ АВТОМАТААР ТАТГАЛЗАЖ, ИЛГЭЭГЧИД МЭДЭГДЭНЭ ГЭЖЭЭ. ТЭГЭХЭЭР БИ БҮРТГЭЛЭЭ ДАХИЖ ОРУУЛЖ БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ?
Тиймээ, бүртгэлээ дахин оруулж болно. Таны өмнөх бүртгэлийг автоматаар татгалзсан тул таны бүртгэлийг E-DV вэбсайтад хүлээн авсан гэж тооцохгүй. Өөрөөр хэлбэл үүнийг E-DV бүртгэл оруулсан гэж тооцохгүй бөгөөд танд таны бүртгэлийг хүлээн авсан тухай баталгаажсан мэдэгдэл илгээхгүй. Илгээсэн дижитал гэрэл зураг шаардлага хангаагүйгээс болж асуудал гарвал ийм бүртгэлийг E-DV вэбсайт автоматаар татгалзана. Гэхдээ зураг авахаас татгалзсан тухай мэдээ илгээгчид ирэх хүртэл зарцуулагдах хугацааг тухайн интернетийн хурдаас болоод урьдчилан хэлэх аргагүй. Хэрвээ бүртгүүлэгч асуудлыг шийдвэрлээд маягтын нэг, хоёрдугаар хэсгээ жаран (60) минутын дотор дахин илгээж амжвал ямар ч асуудалгүй. Ингэж амжаагүй тохиолдолд бүртгүүлэх явцыг дахиад эхлэхээс өөр аргагүй болно. Систем гүйцэд бөглөсөн бүртгэл хүлээн авч, баталгаажсан мэдэгдэл илгээх хүртэл хэдэн ч удаа бүртгүүлэхийг оролдож болно.
31. БӨГЛӨСӨН E-DV БҮРТГЭЛИЙГ ОНЛАЙН СИСТЕМ ХҮЛЭЭН АВСНЫГ НОТЛОХ ЭЛЕКТРОН МЭДЭГДЛИЙГ ТЭР ДАРУЙ ИЛГЭЭХ ҮҮ?
Шаардлага хангасан E-DV бүртгэлийн маягтыг хүлээн авснаа нотолсон хариуг E-DV вэбсайт тэр даруй явуулдаг. Гэхдээ энэ нь бүртгүүлэгчид хэр удаж хүрэхийг тухайн интернетийн хурд, и-мэйлийн системээс шалтгаалан урьдчилан хэлэх аргагүй. ‘Submit’ (Оруул) товчийг дарснаас хойш олон минут өнгөрвөл ‘Submit’ товчийг хоёрдахь удаагаа дарахад ямар ч аюулгүй. Та нотолсон хариу хүлээн аваагүй учир ‘Submit’ (Оруул) товчийг хоёр удаа дарахад E-DV систем будилахгүй. Онлайн систем бүрэн бүртгэл хүлээн авч, нотолгоо илгээх хүртэл бүртгүүлэгч хэдэн ч удаа бүртгүүлэхийг оролдож болно. Харин бүртгэлийг баталгаажуулсан хуудсыг хүлээн авсан л бол ‘Submit’ (Оруул) товчийг дахин дарж болохгүй.
32. ИНТЕРНЕТИЙН ЗАЛИЛАН БУЮУ ХҮСЭЭГҮЙ И-МЭЙЛИЙН ТАЛААР ХЭРХЭН МЭДЭЭЛЭХ ВЭ?
Хэрэв та интернетийн залилангийн талаар гомдол гаргахыг хүсч байвал Холбооны худалдааны комиссын ажиллуулдаг, 17 улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын хамтарсан econsumer.gov вэбсайт руу http://www.econsumer.gov/english/ хаягаар орох буюу Холбооны мөрдөх товчооны (ХМТ) Интернетийн гэмт хэргийн талаар гомдол хүлээн авах төв буюу IC3-т Internet Crime Complaint Center хандана уу. Хүсээгүй и-мэйлийн талаар гомдол гаргахын тулд Хууль зүйн департаментын вэбсайтынх нь “contact us” (бидэнд ханд) гэсэн нүүрээр дамжуулан ханд.
33. ХЭРВЭЭ БИ НОГООН КАРТ ХОЖВОЛ АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР НАДАД ТЭНД БАЙР СУУРИА ОЛТОЛ ТЭНД ХҮРЭХ ОНГОЦНЫ БИЛЕТ, БАЙР СУУЦ, АЖЛЫН БАЙР ОЛЖ ӨГӨХ, ЭРҮҮЛ МЭНД БОЛОН МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ?
Үгүй, DV виз хожсон хүмүүст ямар нэгэн замын зардал, байр сууц, мөнгөн тусламж зэрэг тэтгэмж олгодоггүй. Хэрвээ та DV виз авахаар сонгогдсон бол, визээ авахаасаа өмнө та очоод АНУ-ын Засгийн Газраас ямар нэгэн тэтгэмж авахгүй гэдгээ батлах ёстой. Үүнд таны хувийн эд хөрөнгө, АНУ-д оршин суудаг таны хамаатан эсвэл найз нөхдөөс таныг санхүүгийн хувьд дэмжинэ гэдгийг баталсан I-134 өргөдөл, эсвэл АНУ-д таныг ажилд авна гэсэн ажлын урилга зэрэг багтана.
УУГУУЛ ИРГЭД НЬ DV-2013 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ БҮХИЙ УЛС ОРНЫ ЖАГСААЛТ (БҮС НУТГААР)
Доорхи жагсаалтад уугуул иргэд нь DV-2013 хөтөлбөрт оролцох эрхтэй улс орнуудыг тус хөтөлбөрт мөрддөг газарзүйн бүсээр хувааж жагсаалаа. Хараат нутаг дэвсгэрүүд өөрийн захирагддаг улс орнуудын бүс нутагт багтана.Уугуул иргэд нь DV-2013 хөтөлбөрт оролцох эрхгүй улс орнуудыг АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) Цагаачлал, харьяаллын тухай хуулийн 203(c) хэсэгт заасан томъёоллын дагуу тогтоодог. Энэхүү олон үндэстний хөтөлбөрт уугуул иргэд нь оролцох эрхгүй улс орнуудыг (гэр бүлийн болон хөдөлмөр эрхлэлтийн цагаачлалын гол эх сурвалж болсон улс орнууд, өөрөөр хэлбэл "АНУ руу цагаач их гарсан" улс орнууд) тухайн бүс нутгийн улс орны жагсаалтын дараа жич тэмдэглэсэн.
АФРИК
Алжир
Ангол
Бенин
Ботсвана
Буркино-Фасо
Бурунди
Камерун
Кабо-Верде
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс
Чад
Коморын арлууд
Конго
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Кот д'Ивуар (Зааны ясан эрэг)
Джибути
Египет
Экваторын Гвиней
Эритрей
Этиоп
Габон
Гамби
Гана
Гвиней
Гвиней-Биссау
Кени
Лесото
Либери
Ливи
Мадагаскар
Малави
Мали
Мавритани
Маврик
Марокко
Мозамбик
Намиби
Нигер
Нигери
Руанда
Сан Томе ба Принсипи
Сенегал
Сейшелийн арлууд
Сьерра-Леоне
Сомали
Өмнөд Африк
Өмнөд Судан
Судан
Свазиленд
Танзани
Того
Тунис
Уганда
Замби
Зимбабве
Газын зурваст төрсөн иргэд Египетийн нэрээр хөтөлбөрт оролцох боломжтой.
УУГУУЛ ИРГЭД НЬ DV-2010 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ БҮХИЙ УЛС ОРНЫ ЖАГСААЛТ (БҮС НУТГААР)
АЗИ
Афганистан
Бахрейн
Бутан
Бруней
Бирм
Камбож
Зүүн Тимор
Хонгконгийн Тусгай захиргаатай бүс
Индонез
Ливан
Малайз
Мальдив
Монгол
Балба
Хойд Солонгос
Оман
Катар
Саудын Араб
Сингапур
Иран
Ирак
Израил
Япон
Иордан
Кувейт
Лаос
Шри-Ланк
Сири
Тайвань
Тайланд
Арабын Нэгдсэн Эмират
Йемен
Доор дурдсан Азийн бүсийн улс орнуудын уугуул иргэд энэ жилийн олон үндэстний визний хөтөлбөрт оролцох эрхгүй: Бангладеш, Хятад [эх газрын], Энэтхэг, Пакистан, Өмнөд Солонгос, Филиппин, Вьетнам. Хонг Конг болон Макаогийн Тусгай захиргаатай бүс, Тайванийн уугуул иргэд өргөдөл гаргах эрхтэй бөгөөд дээрх жагсаалтанд багтсан.
1967 оны 6 дугаар сараас өмнө Израил, Иордан, Сирийн захиргаанд байсан нутаг дэвсгэрт төрсөн хүмүүс Израил, Иордан, Сири улсынхаа нэрээр хөтөлбөрт оролцоно.
УУГУУЛ ИРГЭД НЬ DV-2010 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ БҮХИЙ УЛС ОРНЫ ЖАГСААЛТ (БҮС НУТГААР)
ЕВРОП
Албани
Андорра
Армен
Австри
Азербайжан
Беларус
Бельги
Босни Герцеговин
Болгар
Хорват
Кипр
Бүгд Найрамдах Чех Улс
Дани (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Эстони
Финланд
Франц (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Гүрж
Герман
Грек
Унгар
Исланд
Ирланд
Итали
Казахстан
Косова
Киргизстан
Латви
Лихтенштейн
Литва
Люксембург
Макаогийн Тусгай захиргаатай бүс
Македони
Мальта
Молдов
Монако
Монтенегро
Нидерланд (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Умард Ирланд
Норвеги
Польш
Португал (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Румын
ОХУ
Сан Марино
Серби
Словак
Словен
Испани
Швед
Швейцар
Тажикстан
Турк
Туркменистан
Украйн
Узбекстан
Ватикан хот улс
Доор дурдсан Европын улс орнуудын уугуул иргэд энэ жилийн олон үндэстний хөтөлбөрт оролцох эрхгүй: Их Британи. Их Британид (Нэгдсэн Вант Улс) дараах хараат нутаг дэвсгэр орно: Ангилья, Бермуд, Британийн Виржинийн арлууд, Кейманы арлууд, Фолклендийн арлууд, Гибралтар, Монтсеррат, Питкэрн, Сэнт Элен, Төркс ба Кэйкос арлууд. Зөвхөн олон үндэстний визний хөтөлбөрт хамруулах зорилгоор Умард Ирландыг тусад нь авч үздэг бөгөөд Умард Ирланд энэ хөтөлбөрт оролцох эрхтэй тул дээрх жагсаалтад орсон.
УУГУУЛ ИРГЭД НЬ DV-2011 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ БҮХИЙ УЛС ОРНЫ ЖАГСААЛТ (БҮС НУТГААР)
ХОЙД АМЕРИК
Багамын арлууд
Хойд Америкийн тухайд Канад, Мексикийн уугуул иргэд энэ жилийн олон үндэстний визний хөтөлбөрт оролцох эрхгүй.
НОМХОН ДАЛАЙН ОРНУУД
Австрали (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Фижи
Кирибати
Маршаллын арлууд
Микронезийн Холбооны Улсууд
Науру
Шинэ Зеланд (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Палау
Папуа Шинэ Гвиней
Соломон арлууд
Тонга
Тувалу
Вануату
Самоа
ӨМНӨД АМЕРИК, ТӨВ АМЕРИК, КАРИБЫН ТЭНГИСИЙН УЛС ОРНУУД
Антигуа Барбуда
Аргентин
Барбадос
Белиз
Боливи
Чили
Коста Рика
Куба
Доминик
Гренад
Гайана
Гондурас
Никарагуа
Панам
Парагвай
Сэнт Киттс ба Невис
Сэнт Люси
Сэнт Винсент ба Гренадиний арлууд
Суринам
Тринидад ба Тобаго
Уругвай
Венесуэл
Уугуул иргэд нь энэ жилийн олон үндэстний визний хөтөлбөрт оролцох эрхгүй улс орнууд:
Бразил, Колумби, Бүгд Найрамдах Доминикан Улс, Эквадор, Эль Сальвадор, Гватемал, Гаити, Ямайка, Мексик, Перу.
0 comments:
Post a Comment