КАНАД ВИЗ-ХУВИЙН ЗОРИЛГООР ЗОРЧИГЧ (ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙНДӨӨ ЗОЧЛОХ) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Таны зүгээс:

• Хэрэв та ажилладаг бол дараахи мэдээлэл бүхий ажил олгогчын гарын үсэгтэй байгууллагын албан толгойтой цаасан дээр бичигдсэн захидлын эххувь: Үүнд:
o Өргөдөл гаргагчийн бүтэн нэр, албан тушаал, олгогдож буй цалингийн хэмжээ, ажилд авсан он, сар, өдөр;
o Ажил олгогчийн Монгол хэл дээрхи нэр, хаяг мөн утас, факсийн дугаар зэрэг тусгагдсан байх шаардлагатай;

• Хэрэв та тэтгэвэрт гарсан бол таны тэтгэврийн хэмжээг харуулсан Тэтгэврийн дэвтэр;

• Хэрэв та сургуулийн амралтаас бусад цаг үеэр зорчиж буй оюутан, сурагч бол таныг сургуульдаа сурч байгаа , сурлага сахилга сайтай бөгөөд хичээлээс түр чөлөөлөх зөвшөөрөл олгосон тухай сургуулийн тодорхойлолтын эх хувь;

• Хэдэн сарын санхүүгийн түүхийг харуулсан банкны бичиг баримтын эх хувь (ж: Хадгаламжийн гэрчилгээ, банкны дэвтэр г.м.);

• Монгол дахь өөрийн эзэмшлийн хөрөнгийн баримт (ж: орон сууц өмчлөлийн эрхийн болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээний эххувь г.м.); мөн

• Канадаас урьж буй хүнтэй ямар холбоотой болохыг нотолсон баримт (ж: төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, харилцаа холбооны баталгаа г.м).

Таныг урьж буй этгээдийн зүгээс:

• Аялалын зорилго, үргэлжлэх хугацааг тодорхойлж урьсан захидал;

• Урьж буй этгээдийн өрхийн гишүүдийн тоог харуулсан жагсаалт;

• Урьж буй этгээдийн иргэншил эсхүл цагаачлалын байдлыг тодорхойлсон баримт бичгийн хуулбар (ж: Байнгын оршин суугчийн үнэмлэх – хоёр талын хуулбар, Суралцах зөвшөөрөл эсхүл Ажиллах зөвшөөрөл, г.м);

• Уригч этгээдийн орлого, санхүүгийн нөхцөл байдлыг нотлох үнэн, зөв бөгөөд магадалж шалгахад хялбар, Канадын эх үүсвэрээс гаргасан гуравдагч талын бие даасан хэлбэрийн бичиг баримт. Тухайлбал үүнд, гэвч үүгээр заавал хязгаарлагдахгүй: Канадын Орлогын Агентлагаас олгосон Үнэлгээний Мэдэгдэл, цалингийн хэмжээг тусгасан ажил олгогчийн тодорхойлолт, цалингийн тасалбар, банкны хуулга, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжилтнүүдийн гаргасан шагнал/нөхөн төлбөр олгосон тухай баримтууд болон санхүүгийн гүйлгээний баримтууд багтана.

Урьж буй этгээд нь эдгээр баримт бичгүүдийг шууд Канадын Элчин Сайдын Яам руу факсаар (0086-10-5139-4449) илгээж болно.



Таныг урьж буй этгээдийн илгээж буй эдгээр баримт бичгүүд нь таны нэр ба төрсөн он, сар, өдрийг агуулсан байвал зохих бөгөөд ингэснээр бид тухайн баримт бичгүүдийг таны өргөдөлд хавсаргах боломжтой болно. Эдгээр баримт бичгүүд нь таны нэр ба төрсөн он, сар, өдрийг агуулаагүй бол таны өргөдөлд хамааруулахгүй болохыг анхаарна уу.



Хэрэв уригч этгээд Канад Улсад суралцаж байгаа бол тухайн сургуулийн сурахыг зөвшөөрсөн баримт захидал