АНУ-ын виз мэдүүлэх ярилцлагын цаг товлох


Шинэчлэгдсэн огноо: 2022-6-14



Цагаачлалын бус визийн ярилцлага товлохын тулд та дараах мэдээлэл, бичиг баримт бүрдүүлэх ёстой:

  1. Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаанаас хойш доод тал нь зургаан сарын хугацаанд хүчинтэй байх паспорт.
  2. Таны визийн мэдүүлгийн (MRV) хураамжийн төлбөрийн баримт
  3. Таны DS-160 маягтын баталгаажуулсан хуудас
  4. Таны и-мейл хаяг

Таны визийн ангиллаас хамаарсан бусад шаардлагатай бичиг баримтууд (жишээ нь: I-797 зөвшөөрөлд үндэслэсэн визийн ангиллуудын хувьд I-797 зөвшөөрөл гэх мэт визийн ангилал тус бүрийн тухай мэдээллийг эндээс авч болно).