SEVIS төлбөр




SEVIS төлбөр хэрхэн төлөх вэ?

SEVIS төлбөр бол АНУ-д сургалтаар явах гэж буй бүх виз мэдүүлэгчдийн төлөх ёстой төлбөрийн нэг юм. Энэ төлбөрийг хэмжээ нь 200$ байх бөгөөд энэ төлбөрийг мөнгөн гуйвуулгаар болон интернэтээр төлөх боломжтой юм. Мэдээж манайх SEVIS төлбөрийг онлайнаар төлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ нь банкиар гуйвуулснаас хамаагүй хямд 2-3 дахин хямд зардалтайгаар төлөгддөг. Хэрэв та өөрөө олон улсын виза карттай бол өөрөө ч төлөхөд их амархан.


Манай үйлчилгээний төлбөр буюу гуйвуулгын төлбөр 9$. Хэрвээ та манайхаар дамжуулан SEVIS төлбөр тооцоогоо хийлгэхээр шийдсэн бол манай офис дээр ирэх эсвэл доорхи асуултыг бөглөөд манай и-мэйл хаяг руу илгээж, илгээсэн тухайгаа утсаар мэдэгдээрэй. 



НЭГДҮГЭЭР БОЛОМЖ: Доорхийг манай имэйл рүү илгээх

       1. Гадаад паспортын нүүрэн хуудасны зураг
       2. Урилганы эхний нүүрний зураг
       3. Холбоо барих утасны дугаар
       4. Гэрийн хаяг
       5. Төрсөн улс, хот


ХОЁРДУГААР БОЛОМЖ: Доорхийг бөглөөд манай имэйл рүү илгээх        
        1. Овог 
        2. Нэр 
        3. Төрсөн он сар өдөр 
        4. Хүйс
        5. Гэрийн хаяг 
        6. Утасны дугаар 
        7. Төрсөн улс, хот
        8. Урилга авсан сургуулийн код
        9. SEVIS-ын дугаар 
       10. Гадаад паспортын дугаар


ГУРАВДУГААР БОЛОМЖ: ЭНД дарж маягтыг бөглөөд илгээх

Таны төлбөр тооцоог хийж дууссаны дараа таны утас руу холбогдож мэдэгдэх бөгөөд та өөрийн биеэр офис дээр ирж авч болно эсвэл байгаа газраасаа интернэтэд холбогдон тооцоо хийсэн баримтаа SEVIS төвөөс шууд хэвлэн авч болно. 


SEVIS төлсөн баримтаа хэрхэн хэвлэж авах вэ?

1. www.fmjfee.com гэсэн хаяг руу орно.
2. Хамгийн дор байрлах Check Status гэсэн цэнхэр товчийг дарна.
3. Last Name гэсэн хэсэгт ОВОГ /эцгийн нэр/ оруулна.

4. Date of Birth гэсэн хэсэгт төрсөн сар, төрсөн өдөр, төрсөн оноо дарааллын дагуу оруулна.
5. Дор байрлах Check Status гэсэн цэнхэр товчийг дарна.

6. Гарч ирэх хуудсанд байх View гэсэн цэнхэр товчийг дарна
7. Гарч ирэх хуудаснаас click here гэсэн линкийг дараад гарч ирсэн хуудсыг хэвлэж авна.