ЖУРАМ


1. Онлайн орчуулгын үйлчилгээг авч буй үйлчлүүлэгч нь материалаа манайд илгээсний дараа манай ажилтан танд тухайн орчуулгын төлбөр, хийгдэх цаг хугацааг тооцоолж мэдэгдэнэ.

Та орчуулгын файлыг явуулахдаа 
       1. холбоо барих утасны дугаар
       2. ямар хэл рүү орчуулагдах 
       3. хэзээ хэрэгтэй орчуулга болох
тухай мэдээллийг заавал хамт явуулаарай.

Мөн та ЯАРАЛТАЙ орчуулгын үнийн санал авахаар бол утасны дугаарыг заавал илгээх, мөн имэйл хаягаа дор бүр нь шалгаж байна уу. Учир нь бид үнийн саналыг утсаар өгөх боломжгүй, зөвхөн имэйлээр илгээж баталгаажуулдаг бөгөөд аман хэлбэрээр өгсөн үнэ нь ердөө багцаа өгөх төдий мэдээлэл учир таны орчуулгын материалд бүрэн төгс хүчин төгөлдөр үйлчилж чадахгүй юм.  Мөн орчуулгын төлбөрийг энэ журмын дагуу орчуулгыг эхлүүлэхээс өмнө төлөх боломжтой байх хэрэгтэй.


2. Үйлчилгээний үнийн дүн 1,000,000 (нэг сая) төгрөгөөс бага дүнтэй тохиолдолд төлбөр төлөх нөхцөлд "харилцан тохиролцох (төлбөрийг хувааж төлөх)" саналыг хүлээж авах боломжгүй бөгөөд орчуулгын төлбөр 100% төлөгдсөнөөр орчуулгыг эхэлнэ.

3. Та тухайн орчуулгын төлбөр болон хугацааг хүлээн зөвшөөрч байвал найдвартай холбогдох утасны дугаарыг манай ажилтанд өгч, тухайн орчуулгын төлбөрийг ХААН банк, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк, Хадгаламж банк, Ариг банкны дансанд шилжүүлж манайд МЭДЭГДСЭНЭЭР таны орчуулгын материал орчуулагдаж эхэлнэ.

УУЧЛААРАЙ, ОРЧУУЛГЫН ТӨЛБӨР ТӨЛӨГДӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД ОРЧУУЛГЫГ ЭХЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ БИТГИЙ ТАВИАРАЙ.

Орчуулгын хугацааны тооцоолол нь тооцоолол гаргасан өдөртөө төлбөрийг шилжүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд тухайн тооцоолол гаргасан өдрөөс хойш төлөгдсөн тохиолдолд ажлын ачаалал зэргээс хамаарч орчуулгын гүйцэтгэлийн хугацаанд өөрчлөлт орж болзошгүй тул төлбөрийг шилжүүлэхээс өмнө дахин холбогдож лавлаарай.

4. Манай ажилтны тооцоолж өгсөн хугацаа нь орчуулгын төлбөр хийгдэж, төлбөр шилжүүлсэн талаар манайд МЭДЭГДСЭН өдөр цагаас эхлэн тоологдоно.

5. Төлбөр хийгдээгүй, төлбөр дутуу хийгдсэн (100, 200, 300 төгрөгийн дутуу ч үүнд хамааралтай тул та төлбөрийн задгай дүнг анхааралтай харна уу), төлбөр хийсэн тухайг манайд мэдэгдээгүй тохиолдолд таны материалын орчуулга эхлэхгүй учир түүнтэй холбоотой хариуцлагыг манай байгууллага хариуцахгүй болно.

6. Мөн үйлчлүүлэгчийн өгсөн утас унтраалттай, холбогдох боломжгүй зэрэг шалтгаанаас гарсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй.

7. Орчуулагч үйлчлүүлэгчийн материалыг орчуулж бэлэн болгосны дараа холбогдох имэйл хаяг руу илгээж, энэ тухай холбоо барих утсаар холбогдож мэдэгдэнэ. Имэйлээр материал ирээгүй тохиолдолд үйлчүүлэгч эргэж холбоо барьж энэ тухай ДАРУЙ мэдэгдэх үүрэгтэй.


Танд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс ЭНД дарж үйлчилгээтэй холбоотой асуулт болон тохиолдлуудыг уншихыг танд санал болгож байна.