ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ БОЛОН ТОХИОЛДЛУУД



1.    Танай банкны дансдын дугаар вэб хуудсан дээр тань ил байхгүй байна, Яагаад?

Тийм ээ манай дансдын дугаар вэб хуудсан дээр ил байрлаагүй байгаа. Учир нь:

Тохиолдол 1:
Үйлчлүүлэгч (өмнө нь үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч учир манай дансны дугаар түүнд бэлэн байжээ) манай дансанд орчуулгын төлбөрийг тушаагаад бидэнд утсаар мэдэгдэнэ: Надад энэ материал өнөөдөр 14 цагт хэрэгтэй байгаа юм. Орчуулаад өгөөч?

Файлтай танилцаад Мон-Оффсет: Уучлаарай таны материал 14 цагт гарах боломжгүй байна. Учир нь ........ байна. Тийм болохоор таны материал 16 цагт гарах боломжтой байна?

Үйлчлүүлэгч: Өмнө нь танайхаар 1 нүүр орчуулуулсан чинь гялс гарчихсан. Тэгэхээр энэ бараг л адилхан хэмжээтэй, амжина шдээ. Би танайхыг найдвартай хугацаандаа гаргасан учраас л хурдан гаргаж чадна гэж итгээд мөнгөө шилжүүлсэн.

Байж болох нөхцөл байдал: Мэргэжлийн үг хэллэг ихтэй учир хугацаа их шаардагдах, орчуулагчид яаралтай материал хүлээн авч түүн дээрээ ажиллаж байгаа, амралт эсвэл баярын өдөр таарсан, ажлын цаг дуусч байгаа, магадгүй өөр нэгэн үйлчлүүлэгч мөн адил ийм хүсэлт тавьсан....
Энэ бол нэлээд удаагийн тохиолдол юм. Бид танаас уучлалт хүсч боломжгүй гэж хэлнэ. Учир нь бид А-н төлөө журмын дагуу үйлчлүүлж буй Б-ийн ажлыг үл тоомсорлон орхих боломжгүй юм.

Тохиолдол 2
Үйлчлүүлэгч: Байна уу? Сайн байна уу? Мон-Оффсет Орчуулгын газар уу?
Мон-Оффсет: Сайн, сайн байна уу? Тийм байна?
Үйлчлүүлэгч: Би өчигдөр дансанд тань мөнгөө шилжүүлчихсэн. Имэйлээр материалаа явуулсан. Одоо орчуулгаа авах гэсэн юм?
Мон-Оффсет: Ямар орчуулга??? Та ямар хаягнаас ямар файл илгээсэн бэ? (Имэйл 10 минут тутамд шалгагдаж байдаг.)
Үйлчлүүлэгч: ххххх
Мон-Оффсет: Уучлаарай, манайд ийм имэйл ирээгүй байна???? (Манай имэйлээс танд хариу очоогүй бол таны имэйлийг бид хүлээж аваагүй гэсэн үг юм.). Яана аа? Хэдэн цагт хэрэгтэй байсан орчуулга вэ? Та файлаа дахин илгээ дээ.


гэх мэт танд болон бидэнд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.


2.    Орчуулгын үнэ, хугацааны мэдээллийг яагаад утсаар өгч болохгүй вэ?

Бид үнэ болон хугацааны мэдээллийг үйлчлүүлэгч танд зөвхөн имэйлээр өгснөөр энэ нь таны файл бидэнд ирсэн, орчуулгын үнэ болон хугацаа ийм болно гэдгийг нотлох нотолгоо болох юм.

Тохиолдол 1:
Үйлчлүүлэгч: Би файл явуулсан. Имэйлээ шалгах боломжгүй байгаа болохоор надад утсаар хэлээд өгөөч?
Мон-Оффсет: Таны материалыг хүлээж авсан. Орчуулгын үнэ 23,000 төгрөг. Хугацаа ажлын 2 цаг.
Үйлчлүүлэгч: За баярлалаа. Би шилжүүлчихлээ.
Мон-Оффсет: Танаас 3,000 төгрөг манай дансанд орж ирсэн байна?
Үйлчлүүлэгч: Та надад 3,000 гэж хэлсэн биз дээ???? Тэгээд би өөр хүнээр орчуулуулахаа болиод танайхаар орчуулуулахаар болсон шүү дээ?

Тохиолдол 2:
Үйлчлүүлэгч: Би файл явуулсан. Имэйлээ шалгах боломжгүй байгаа болохоор надад утсаар хэлээд өгөөч?
Мон-Оффсет: Таны материалыг хүлээж авсан. Хугацаа ажлын 2 цаг.
Үйлчлүүлэгч: Материалаа авъя?
Мон-Оффсет: Уучлаарай дуусаагүй байна? Дуусангуутаа тань руу илгээгээд холбогдьё?
Үйлчлүүлэгч: Хугацаа нь болчихсон байна шүү дээ?
Мон-Оффсет: Үгүй бид ийм хугацаа гэж хэлээгүй? Та андуурсан?
Үйлчлүүлэгч: Үгүй дээ, би андуураагүй, чи яг хэлсэн. Би мэдэж байна. Андуурлаа гэхэд танд ийм хугацаанд гаргаж болж байхад танайх яагаад амжихгүй гэж? (Энэ нь олон газраас хариу авсан үйлчлүүлэгчид тохиолдох магадлалтай юм?)


Дээрхи болон өөр бусад асуудал тохиолдлуудад хамаарах санал хүсэлтээ та ЭНД дарж өгөөрэй. Таны санал бидэнд цаашдын ажил, үйлчилгээгээ сайжруулан дэвжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм.