Chonnam National University

Сургуулийн талаар товч

Залуус та бүхнийг БНСУ-ын Гуанжү хотод байрлах, 1952 онд байгуулагдсан олон жилийн түүхтэй, улсдаа нэр хүндтэй томоохон сургуулиудын нэг Чоннам их сургуульд элсэн суралцахыг урьж байна. Тус сургууль нь өөрийн дотуур байртай, оюутнуудыг хөгжүүлэх олон олон спорт болон урлагийн төвүүдтэй бөгөөд төрөл бүрийн үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг, өөрийн судалгаа шинжилгээний төв, эмнэлэг, спорт цогцолбор, музей, үйлчигээний төв, номын сан зэрэг том цогцолбор хотхонтой.

Тус сургуулийн харъяа салбар сургуулиуд:

1.      College of Nursing
2.      College of Business Administration
3.      College of Engineering
4.      College of Engineering Science
5.      College of Agriculture and Life Sciences
6.      College of Culture and Social Sciences
7.      College of Law
8.      College of Education
9.      College of Social Sciences
10.  School of Biological Sciences and Technology
11.  College of Human Ecology
12.  College of Fisheries and Ocean Sciences
13.  College of Veterinary Medicine
14.  College of Pharmacy
15.  College of Arts
16.  College of Medicine
17.  College of Humanities
18.  College of Natural Sciences
19.  Faculty of Interdisciplinary Studies



ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

Хөтөлбөр
1. Солонгос хэлний бэлтгэл

Элсэлт:
2017 оны 09 сард эхлэх ангийн элсэлт
(Хэлний бэлтгэл 3, 6, 9, 12 саруудад эхлэх)

Элсэх дараалал:
1. Бүрдүүлэх материалыг бүрдүүлж сургуульд илгээнэ.
2. Сургууль материалыг хүлээн авч сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг бидэнд илгээнэ.
3. Сургалтын төлбөрийг төлнө.
4. Таны урилга ирнэ.
5. Виз мэдүүлнэ.

Бүрдүүлэх материал:
1. Гадаад паспорт
2. Цахим үнэмлэх
3. Бүрэнд дунд боловсролын үнэмлэх /Боловсролын яамны тодорхойлолтын хамт/
4. Төгссөн сургууль, курсын диплом, гэрчилгээ
5. Бүрэн дүүрэн бөглөсөн элсэлтийн хуудас
6. Суралцах төлөвлөгөө
7. Өөрийн танилцуулга
8. Чээж зураг
9. Банкны баталгаа 9000$-с дээш
10. Эрүүл мэндийн тодорхойлолт
11. Эцэг, эхийн цахим үнэмлэх
12. Эцэг, эх мөн гэсэн Төрөл садны лавлагаа
13. Эцэг, эхийн орлогын тодорхойлолт

Дээрхи материалуудыг Солонгос хэл дээр орчуулж, нотариатаар батлуулаад, ГХЯамнаас Апостил гэрчилгээ авсан байх шаардлагатай.

ЗУУЧЛАЛЫН ТӨЛБӨР БАЙХГҮЙ.



Хүндэтгэсэн,
Мон-Оффсет ХХК
Гадаад сургууль зуучлалын алба