Компаний танилцуулга
Мон-Оффсет ХХК нь 2004 оны 2 сард анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа үйлчлүүлэгчиддээ тасралтгүй хүргэсээр байна. Бидний та бүхэнд хүргэж байгаа үйлчилгээнүүд нь:
Визийн зөвлөгөө
o Хэрэв та гадаад оронд зорчих, суралцах, аялах, цагаачлах зэрэг виз мэдүүлэх гэж байгаа бол манай визийн зөвлөгч тантай өөрийн туршлага, мэдлэг мэдээллээ солилцон ажиллах болно. Визийн зөвлөгөөнд: виз мэдүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх, бичиг баримт нь ямар утга илэрхийлж, ямар зорилгыг агуулах ёстойг, визийн мэдүүлгийг хэрхэн бөглөх, ямар ямар визийн мэдүүлгүүдийг бөглөх, визийн мэдүүлгийн төлбөрийн хэмжээ, хаана хэрхэн төлөх зэрэг өөр бусад таны нэмэлт асуултын хариултууд багтана.
Баталгаат орчуулга
o Визийн бичиг баримт, материалын орчуулга, бичиг баримтын орчуулга, тендер, гадаад дотоод байгууллагуудын хоорондын гэрээ хэлэлцээр, бизнес захидал зэрэг орчуулгууд дээр манай мэргэжлийн орчуулагчид ажиллаж байна. Та манай байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлэхээс гадна Интернэтээр дамжуулан манай үйлчилгээг авах боломжтой. Бид БНСУ, АНУ болон Англи улсад аль хэдийнэ өөрсдийн үйлчлүүлэгчдийн хүрээтэй болж амжсан. Энэ үйлчилгээ нь гадаадад суралцаж байгаа, судалгааны ажил хийж буй оюутнуудад, гадаадад ажиллаж амьдарч буй иргэд өөрсдийн гэр бүлийн, ойр дотны хүмүүс, найз нөхдөө урьж авчруулахад маш хэрэгцээтэй, боломжийн үйлчилгээ юм.
Интернэт орчуулга
Интернэт орчуулгын хувьд манай байгууллага нь энэ үйлчилгээг анх 2008 онд санаачлан нэвтрүүлж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн зах зээлийг илүү өргөжүүлэхээр ажиллаж байгаа болно. Та мөн хувиараа орчуулга хийж буй хүмүүстэй манай http://monoffset.bblog.mn блогоор дамжин холбогдож үйлчилгээ авах боломжтой юм.
Таны орчуулуулах материал файлаар бол:
Та гэрээсээ, ажлаасаа, эсвэл хамгийн ойр байгаа интернэт кафегаасаа өөрийн орчуулуулах хэрэгтэй байгаа бичиг баримт, материалаа манай компаний 99131758, 70119909, 91998804 утсаар мэдэгдэж, имэйл хаяг mon_offset@yahoo.com , yahoo мэсэнжэр mon_offset руу илгээнэ. Үүний дараа манай ажилтан таны орчуулгын тооцоог гаргаж танд хэлэх бөгөөд та тооцоог хийсний дараа тохиролцсон цагтаа материалаа файлаар болон биеэр хүрч ирж хүлээн авах боломжтой юм.
Та бичиг баримтаа орчуулуулах гэж байгаа бол:
99131758, 91998804 гэсэн дугаарт залгах эсвэл mon_offset yahoo мэсэнжэр хаягаар ямар бичиг баримт болохыг хэлээд шаардлагатай мэдээллүүдийг өгснөөр таны орчуулга хийгдэх болно. Жишээлбэл: та иргэний үнэмлэх орчуулуулах гэж байгаа бол танаас Ургийн овог, Эцгийн нэр, Нэр, Төрсөн огноо, Хүйс... гэх мэт үнэмлэхэнд агуулагддаг мэдээллүүдийг бид авна.
Мөн та захидал, бизнес захидал орчуулуулах бол:
mon_offset@yahoo.com гэсэн хаяг руу захидлаа илгээж 99131758, 70119909, 91998804 утсаар мэдэгдээрэй. Дор нь орчуулаад буцаагаад илгээнэ.
Бид БНСУ, АНУ болон Англи улсад аль хэдийнэ өөрсдийн үйлчлүүлэгчдийн хүрээтэй болж амжсан. Мөн дотооддоо ч даатгал, хүний нөөц, уул уурхай, барилга, мэдээллийн технологи хэд хэдэн компаниудтай энэ үйлчилгээгээрээ харилцан ажилласаар байна. Энэ үйлчилгээ нь гадаадад суралцаж байгаа, судалгааны ажил хийж буй оюутнуудад, гадаадад ажиллаж амьдарч буй иргэд өөрсдийн гэр бүлийн, ойр дотны хүмүүс, найз нөхдөө урьж авчруулахад маш хэрэгцээтэй, боломжийн үйлчилгээ юм.
Гадаадад суралцахад зуучлах
o Манай гадаадад суралцах зуучлалын хэлтэс нь Олон улсын боловсрол мэдээллийн төв хэлбэрээр та бүхэнд үйлчилгээ үзүүлэхээр зорьж байгаа бөгөөд үйлчилгээнд Англи, Америк, Солонгос гэх зэрэг улс орнуудын их дээд сургууль, курсын мэдээллүүд, танилцуулга, элсэн орох процесс, сургалтын төлбөр, сургалтын хөтөлбөр, хамрагдаж болох тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт мэдээллүүдээр хангахаас гадна таныг тухайн их дээд сургууль, курсын хөтөлбөрт элсэн орох хүртэлх бүхий л үе шатуудад тантай хамтран таныг дэмжин ажилладаг. Бүх танилцуулга, гарын авлага Монгол хэл дээр бөгөөд нийтэд www.monoblog.tk блогоор дамжуулан үнэ төлбөргүй хүргэж байгаа билээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээ мэдээлэл
o Манай байгууллага нь Мэдлэг Оюуны Нэгдмэл Оршихуй ТББ-тай хамтран http://monoffset.bblog.mn блог ажиллуулан гадаад, дотоодын боловсролын байгууллагын зарлаж буй тэтгэлгийн мэдээллийг цаг алдалгүй нийтэд хүргэж байна. Цаашид тэтгэлэгт хамруулах тал дээр илүү шаргуу ажиллах болно.
Үйлчилгээ хадгаламжийн үйлчилгээ
o Энэ бол цэвэр эрсдлээс хамгаалсан үйлчилгээ бөгөөд мөн л таны мөнгийг, цаг завыг тань хэмнэх давуу талтай юм. Та байнга гадагшаа дотогшоо явдаг бол, та олон удаагийн орж гардаг виз авахаар зорьж буй бол, та их дээд сургууль, курст элсэх эсвэл тэтгэлэгт хамрагдахаар өөрийн бичиг баримтуудыг олон удаагийн давтамжтайгаар илгээх шаардлагатай байдаг бол энэ үйлчилгээ танд тохиромжтой. Та нэг удаа материалаа орчуулуулж манай хадгаламжинд байршуулснаар дараа дараагийн удаад хэзээ ч хамаагүй тухайн орчуулга, бичиг баримтаа маш хямд үнээр авна. Харин яг тухайн орчуулуулсан мөчид илүү хувийг авахыг хүсвэл нэг нүүр материал тань 500 төгрөгөөр таны гар дээр очно. Та манай үйлчлүүлэгч болсноор дахин виз мэдүүлэх болсон тохиолдолд таны визийн зардал маш сайн хэмнэгдэнэ гэсэн үг юм. Юмыг яаж мэдэх вэ? Та нэг сумаар хоёр туулай буудчих хэрэгтэй шүү дээ. Учир нь энэ ямар ч нэмэгдэл үнэ төлбөргүй.