ШВЕЙЦАРИ ВИЗ МЭДҮҮЛЭХ

Шинэчилсэн огноо: 2022.10.10


Манай компани нь Монгол улсын иргэдийн Швейцари улсад зорчих визийг БНХАУ дахь Швейцари улсын Элчин сайдын яаманд мэдүүлж, хариу авах үйлчилгээ үзүүлдэг тул БНХАУ-ын хил хаагдсантай холбоотойгоор энэ үйлчилгээгээ үзүүлэх боломжгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч үйлчлүүлэгч та бүхэндээ одоогийн нөхцөл байдалд Швейцари улсад зорчих визийг хэрхэн мэдүүлэх талаархи мэдээллийг энд хүргэж байна.

Швейцарийн визийн мэдүүлгийг VFSGlobal компаниар дамжуулан БНЧУ-ын элчин сайд хүлээн авч, хариу өгдөг бөгөөд энэ тухайг ЭНД дарж уншиж танилцах боломжтой. VFSGlobal компанид материал өгөх дараалалтай та ЭНД дарж Монгол хэлээр уншиж танилцах боломжтой байна. 

Манайд хандсанд тань баярлалаа. Асуух зүйл гарвал эргээд холбогдоход баяртай байх болно. Танд баярлалаа.

Монгол улсад Шенгений визийн материал хүлээн авч буй компаний хаяг:
https://visa.vfsglobal.com/mng/en/nor/attend-centre/ulaanbaatar


***************************************************************************


Швейцарын холбооны улсыг Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллана
2016 оны 1-р сарын 1-ээс Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчинсайдын яам нь Швейцарын Холбооны Улсыг богино хугацааны Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллана.

Тус өдрөөс эхлэн Монгол улсын иргэд, Монгол улсад байнгын болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд Шенгений бүсэд зорчихдоо үндсэн зорчих улс нь Швейцарын Холбооны Улс байх эсвэл Швейцарын Холбооны Улсад аяллын ихэнхи хугацааг өнгөрүүлэх төлөвлөөгөөтэй мөн Шенгений бүсэд нэвтрэх эхний улс нь Швейцарын Холбооны Улс байх зэрэг тохиолдлуудад Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх боломжтой. Визийн мэдүүлэг хүлээн авах үйл явц нь БНЧУ-д зорчих Шенгений виз мэдүүлэх үйл явцаас онц ялгарахгүй бөгөөд Шенгений визийн кодексийн 8.4 (d)-г үндэслэн дээрх хоёр талт Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех улс нь Швейцарын Холбооны Улсыг тухайн асуудлаар бүрэн хэмжээнд төлөөлөх зарчмыг баримтлах тул визийг олгох болон татгалзах мөн давж заалдах өргөдлийг хүлээн авах эрхтэй.

Визийн мэдүүлгэнд бүрдүүлэх материалыг Чех, Англи болон Монгол хэлнүүдийн аль нэгээр нь бүрдүүлж өгнө. Герман болон франц хэл дээр бичиг баримт хүлээн авахгүй болно!

Анхааруулга: төлөөлөхдөө зөвхөн шенгений (богино хугацааны болон нисэх онгоцны буудлаар дайран өнгөрөх) виз хамаарна. Богино хугацааны визээр(жолооч болон сэтгүүлчид) орлого олох зорилгоор зорчих, Швейцарын Холбооны Улс руу эмчилгээний зорилгоор зорчих, дипломат болон албан паспорттой Монгол Улсын иргэн биш виз мэдүүлэгчид, Швейцарын Холбооны Улс руу албан ёсны айлчлалаар (олон улсын хуралд оролцох) гадаад паспорттой зорчих Монгол Улсын иргэн биш виз мэдүүлэгчдэд хамаарахгүй болно!

Урт хугацааны виз болон өөр төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зөвхөн харъяа газрын Швейцарын Холбооны Улсын ЭСЯ-нд хандана.

Хамгийн ойр байрлах Бээжин хот дахь Швейцарын Холбооны Улсын ЭСЯ-ны хаяг:

Бээжин хот дахь Швейцарын Холбооны Улсын ЭСЯ

Sanlitun Dongwujie 3
Peking 100600, China
tel: (+86 10) 853 288 88
fax: (+86 10) 653 243 53
e-mail: bei.vertretung@eda.admin.ch
bei.visa@eda.admin.ch
http://www.eda.admin.ch/beijing

Монгол Улс болон Швейцарын Холбооны Улсын хоорондох визийн горимын ялгаатай байдлаас хамааран Швейцарын Холбооны Улс руу зорчих гэж байгаа дипломат болон албан паспорттой иргэд урьдчилан утсаар болон и-мэйлээр манай Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандана уу.



------------------------------------------------------- АРХИВ --------------------------------------------------




Швейцари улсын визийг хаана мэдүүлэх вэ?

Швейцари улсын богино хугацааны буюу 90 хоног хүртэлх хугацааны виз мэдүүлэх гэж байгаа бол та Улаанбаатар хотод байрлах Чех улсын элчин сайдын яамаар дамжуулан визээ мэдүүлж авах боломжтой байдаг. Энэ тохиолдолд та Чех улсын элчин сайдын яамнаас гаргасан шаардлагыг хангаж, материалыг бүрдүүлнэ.

Харин урт хугацааны буюу 90 хоногоос дээш хугацааны виз мэдүүлэх гэж байгаа бол Бээжин хот зэрэг Швейцари улсын Элчин сайдын яам байрлах газарт очиж визээ мэдүүлэх шаардлагатай.


Виз мэдүүлэх албан ёсны хэл нь ямар хэл вэ?

Швейцари улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг. Швейцари нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. 




Эх сурвалж: Бээжин дэх Швейцари улсын ЭСЯ-ны сайт
Албан бус орчуулга

ШВЕЙЦАРИ ВИЗ МЭДҮҮЛЭХ


Визийн хураамж
Шинэчилсэн огноо: 2016 оны 11 сар

            Виз мэдүүлэгчийн визийн хураамж 450 СNY
            6-12 насны хүүхэд 240 СNY
            6-с доош насны хүүхэд визийн хураамж төлөхгүй
            Үйлчилгээний хураамж 166 СNY /насанд хүрсэн хүн, хүүхэд эсэхээс үл хамаарч төлнө./

Визийн мэдүүлгүүдтэй холбоотой аливаа материалуудыг Элчин сайдын яам болон Консулын хэлтэс рүү шууд илгээж болохгүй. Факс, имэйл болон шуудангаар илгээсэн бичиг баримтуудыг автоматаар устгах болохыг анхаарна уу. Визийн өргөдлийг TLScontact -р дамжуулан мэдүүлнэ. (Дипломат, Үйлчилгээ болон нийтийн үйл хэргийн паспорт эзэмшигч, Швейцари эсвэл Европын холбооны иргэдийн гэр бүлийн гишүүд үүнд хамаарахгүй. Эдгээрийг сүүл хэсгээс уншина уу).


Визийн төрөл:

Богино хугацааны виз (90 хүртэл хоног)
Төрөл садныдаа зочлох
Найз нөхдийндөө зочлох
Жуулчлах
...
Урт хугацааны виз (90-с дээш хоног)



Виз мэдүүлэх дараалал
  1. Имэйл хаягтай байх бөгөөд имэйл хаягаар TLScontactбүртгэл үүсгэнэ.
  2. Таны имэйл хаягаар баталгаажуулалтын линк ирэх бөгөөд тэрхүү линк дээр дарж бүртгэлээ идэвхжүүлнэ.
  3. Ямар төрлийн виз мэдүүлэх сонголтыг хийнэ. Ингэснээр таны имэйлээр бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалт ирнэ.
  4. TLScontact-д бүртгэлээрээ нэвтэрч визийн мэдүүлгийг бөглөнө.
  5. Визийн ярилцлагын цагийг товлоно.
  6. TLScontact-ийн визийн мэдүүлгийн төвд виз мэдүүлэх материалуудаа авчирч ирнэ.
  7. Визийн туршлагатай ажилтнууд таны визийн материалын бүрэн эсэхийг шалгаж авна. Үүний дараа таны материалуудыг ЭСЯ руу илгээнэ.
  8. Визийн төлбөр болон үйлчилгээний хураамжийг төлнө.
  9. Үүний дараа нь та TLScontact дахь өөрийн бүртгэлээрээ визийн явцыг хянах боломжтой. ЭСЯ танаас нэмэлт материал авчрах эсвэл биеэр ирж ярилцлагад орохыг хүсч болзошгүй.
  10. Паспортоо авах. Визийн материалыг бүрэн шалгаж дууссаны дараа таныг виз мэдүүлгийн төвд виз мэдүүлсэн бичиг баримтын жагсаалт болон иргэний үнэмлэхний эх хувь, хуулбар хувьтай хамт хүрч ирэх тухай имэйл таны имэйл хаягаар ирнэ.


Албан паспорт эзэмшигч
Виз мэдүүлэгчид нь шууд Бээжинд байрлах Швед улсын Элчин Сайдын яаманд очиж виз мэдүүлж болно.

 
Швед эсвэл Европын холбооны улсын иргэдийн гэр бүлийн гишүүд
Хэрэв та гэр бүлийн гишүүн
(эхнэр, нөхөр, бүртгэлтэй хамтран амьдрагч, 21-аас доош насны хүүхэд, Швед эсвэл Европын холбооны улсын иргэдийн хуулиар холбогдсон эцэг эх) бол та визээ  TLScontact-д мэдүүлж болно. Виз мэдүүлгийн цагийг авахад төлбөргүй боловч үйлчилгээний төлбөрийг төлөх шаардлагатай.

Дээр дурьдсанчлан гэр бүлийн гишүүд бол та Швед улсын Элчин сайдын яаманд шууд очиж виз мэдүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд та виз мэдүүлгийн цагийг
 TLScontact-р дамжуулан авсан байх ёстой.




Хаяг: 
TLScontact center
3F-05, Tower C (South gate), Parkview Green No.9 Dongdaqiao Road, Chaoyang District, Beijing, China, 100020



Утас: +852 6515 3879 (Даваа-Баасан)


Монгол иргэн Швейцари иргэнтэй гэр бүл болох
Шуудангаар виз мэдүүлэх
Биечлэн виз мэдүүлэх