Биечлэн виз мэдүүлэх


Алхам 1 ~ https://cn.tlscontact.com/cnBJS2ch хаягт бүртгэл үүсгэх
Та TLScontact-д бүртгэл үүсгэхэд танд имэйл хаяг хэрэг болох бөгөөд хэдхэн секунд шаардагдана.  



Алхам 2 ~ Бүрдүүлэх материалын жагсаалт болон виз мэдүүлэх хуудсыг хүлээж авах
Бүртгэл үүсгэсний дараа танаас хэдэн асуулт асууна. Тэдгээр асуултанд хариулсан байдлаас үүдэн танд тохирсон бүрдүүлэх материалын жагсаалтыг имэйлээр тань илгээнэ. Мөн түүнчлэн та бөглөгдсөн Шенгений виз мэдүүлэх хуудсыг автоматаар хүлээж авна. 


Алхам 3 ~ Ярилцлагын цаг онлайнаар захиалах
Та өөрийн бичиг баримтуудаа TLScontact виз мэдүүлгийн төвд авч ирэх боломжтой цагаа сонгоно.

Та өөрийн цагтаа ирээгүй тохиолдолд таны мэдээлэл тэр өдөртөө устах болохыг анхаарна уу. Шинээр ярилцлагын цаг захиалахын тулд та манай системд бүх шаардлагатай мэдээллүүдийг бөглөж, бүртгэлийн процессыг /алхамуудыг/ дахин хийх шаардлагатай.  


Алхам 4 ~ Ярилцлагаас өмнө өөрийн бичиг баримтуудыг бэлтгэх
Ярилцлагын цагаа захиалсны дараа та өөрийн виз мэдүүлэхэд шаардагдах материалуудаа бичиг баримтын жагсаалтад заагдсаны дагуу бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ та таны тухай бүхий л мэдээллийг агуулсан Шенгени визийн мэдүүлгээ хэвлэж авчрахаа бүү мартаарай.


Алхам 5 ~ TLScontact виз мэдүүлгийн төвд ирэх
Ярилцлагын цаг захиалсан хуудас болон пасспорт, бусад дэмжих бичиг баримтуудтайгаа та манай виз мэдүүлгийн төвд ирнэ. Ярилцлагын цагаасаа хоцорч ирсэн хүмүүсийн визийн мэдүүлгийг бид авах боломжгүй болохыг анхаарна уу.

Та өөрийн бичиг баримтуудыг төлөөлөгчөөрөө дамжуулан өгч болно. Энэ тохиолдолд таны төлөөлөгч нь танаар гарын үсэг зуруулсан итгэмжлэлтэй байх ёстой бөгөөд өөрийн үнэмлэхийн эх хувийг хамт авчрах ёстой. (Загварыг энд дарж авна уу). Төлөөлөгч нь итгэмжлэлгүйгээр таны таны бичиг баримтуудыг виз мэдүүлгийн төвд авчирсан тохиолдолд таны бичиг баримтыг авахаас татгалзана.

Та аялахаасаа 90 хоногийн өмнө л визийн мэдүүлгээ өгөх хэрэгтэй. Бид танд аялахаас хамгийн багадаа 15 хоногийн өмнө визээ мэдүүлэхийг санал болгож байна.


Алхам 6 ~ Мэдүүлгээ өгөх
Манай туршлагатай агентуудын нэг нь таны визийн материалууд бүрэн байгаа эсэхийг шалгана. Шалгаж дууссаны дараа таны материалуудыг Хятад улс дахь Швейцарийн төлөөлөгч рүү илгээнэ.

Анхаарна уу:
Хэрэв таны виз мэдүүлэх материал дутуу хэдий ч та материалаа өгөх бол танд дараа өөрийн фото зураг болон тухайн үед байсан материалуудын хуулбар хувиас өөр бусад нэмэлт материал файлыг өгөх боломжийг өгөхгүй (буцаан өндөр магадлалтай).
Хэрэв та дутуу мэдүүлгээ өгөхийг хүсэхгүй бол та бүртгэгдсэн TLScontact-даа 3 хоногийн дотор нэвтэрч шинэ ярилцлагын цаг захиалах боломжтой байна.


Алхам 7 ~ Визийн хураамж болон үйлчилгээний хураамжийг төлөх
Манай виз мэдүүлгийн төвд визийн болон үйлчилгээний хураамжийг бэлнээр, дебит карт эсвэл кредит картаар төлнө. (Union pay only).
Танд хэрэгтэй бол та үйлчилгээний хураамжийн нэхэмжлэхийг авч болно. Визийн хураамжийн нэхэмжлэх нь таны паспортыг буцаан олгоход цуг танд олгогдоно.


Алхам 8 ~ Виз мэдүүлгээ хянах
Та ямар ч үед TLScontact дахь өөрийн хувийн бүртгэлдээ нэвтэрч track your application дээр дарж өөрийн визийн мэдүүлгээ шалгах боломжтой.
Зарим тохиолдолд Бээжин хот дахь Щвейцари улсын Элчин сайдын яам танаас нэмэлт материал эсвэл дахин ярилцлагад ирэхийг шаардаж болзошгүй.


Алхам 9 ~ Паспортоо авах
Таны паспорт бэлэн болоход та виз мэдүүлгийн жагсаалт хуудас, өөрийн үнэмлэхний эх хувь болон хуулбар хувийн хамтаар виз мэдүүлгийн төв дээр ирэхийг мэдэгдсэн имэйлийг хүлээж авна.

Хэрэв та өөрийн пасспортыг шуудангаар буцаан авахыг хүсвэл виз мэдүүлгийн төвд виз мэдүүлэх явцдаа Шуурхай шуудангийн үйлчилгээг авч болно.

Хэрэв та өөрийнхөө өмнөөс итгэмжлэгдсэн хүнээр пасспортоо авахуулахыг хүсвэл, таны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь доорхи материалуудыг авчрах шаардлагатай:
o    Таны үнэмлэхний хуулбар
o    Таны виз мэдүүлгийн жагсаалт
o    Итгэмжлэл
o    Таны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэмлэхний эх хувь, хуулбар хувь