Шуудангаар виз мэдүүлэх

Эх сурвалж: https://cn.tlscontact.com/cnBJS2ch/page.php?pid=procedure
Мэдээлэл шинэчлэгдсэн огноо: 2015.05.12



Алхам 1 ~ https://cn.tlscontact.com/cnBJS2ch хаягт бүртгэл үүсгэх

Та TLScontact-д бүртгэл үүсгэхэд танд имэйл хаяг хэрэг болох бөгөөд хэдхэн секунд шаардагдана.


Алхам 2 ~ Бүрдүүлэх материалын жагсаалт болон виз мэдүүлэх хуудсыг хүлээж авах

Бүртгэл үүсгэсний дараа танаас хэдэн асуулт асууна. Тэдгээр асуултанд хариулсан байдлаас үүдэн танд тохирсон бүрдүүлэх материалын жагсаалтыг имэйлээр тань илгээнэ. Мөн түүнчлэн та бөглөгдсөн Шенгений виз мэдүүлэх хуудсыг автоматаар хүлээж авна.


Алхам 3 ~ Илгээхээсээ өмнө бичиг баримтуудаа бэлтгэх

Та өөрийн визийн өргөдөлтэй холбоотой шаардлагатай бүхий л мэдээллийг агуулсан Шенгений виз мэдүүлэх цахим хуудсаа хэвлэж бэлтгэхээ битгий мартаарай.


Алхам 4 ~ Шаардлагатай хураамжуудыг онлайнаар төлөх

Вэб хуудас дахь бүртгэлдээ Шуудангаар виз мэдүүлэх гэдгийг сонгосны дараа та TLScontact-д байрлах Alipay-р дамжуулан онлайнаар бүх шаардлагатай төлбөрүүдийг эхний ээлжинд төлөх шаардлагатай. Монгол улсад оршин суугч виз мэдүүлэгчид нь PayPal-р дамжуулан онлайнаар бүх төлбөрүүдийг төлөх боломжтой. PayPal-р төлбөр төлөх зааварчилгааг энд дарж бидэнтэй холбогдож авна уу. contact us. Эдгээр төлбөрүүдэд үйлчилгээний хураамж болон шуудангийн төлбөр багтсан болно.

Шуудангийн төлбөр нь зөвхөн таны паспортыг TLScontact –с таны оршин суух хаягт хүргэх шуудангийн төлбөр юм. Иймд та өөрийн оршин сууж буй газраасаа TLScontact  руу материалаа илгээх шуудангийн төлбөрийг өөрөө төлөх шаардлагатай.


Алхам 5 ~ Бичиг баримтуудаа шуудангаар илгээх

Төлбөр, хураамжуудыг амжилттай төлсний дараагаар бид танд бичиг баримтуудаа илгээх шуудангийн хаягийн мэдээллийг өгнө. Та бичиг баримтуудаа төлбөр төлснөөс хойш гурван долоо хоногийн дотор танд өгсөн хаяг руу илгээнэ үү.

Бээжин хот дахь Швейцарийн элчин сайдын яам нь төлбөр, хураамж нь төлөгдөөгүйгээр бидэнд илгээгдсэн бүхий л визийн өргөдлүүдийг Хятад улсын Олон нийтийн Аюулгүй байдлын Яам руу нэг долоо хоногийн дотор шилжүүлнэ.


Алхам 6 ~ Визийн мэдүүлгээ өгөх

Манай туршлагатай агентуудын нэг нь таны визийн материалууд бүрэн байгаа эсэхийг шалгана. Шалгаж дууссаны дараа таны материалуудыг Хятад улс дахь Швейцарийн төлөөлөгч рүү илгээнэ.


Алхам 7 ~ Виз мэдүүлгээ хянах

Та ямар ч үед TLScontact дахь өөрийн хувийн бүртгэлдээ нэвтэрч track your application-д дарж өөрийн визийн мэдүүлгээ шалгах боломжтой.


Алхам 8 ~ Визийн мэдүүлгийн материалуудыг буцаан илгээх

Таны паспортыг Төлөөлөгчийн газраас Виз мэдүүлгийн төв рүү буцааж илгээсний дараа, шуурхай шуудангаар шууд тань рүү илгээнэ.