НОГООН КАРТ СУГАЛАА 2018


Америкийн Нэгдсэн улс - DV-2018 Ногоон Картны сугалаанд бүртгэх үйлчилгээ үзүүлж байна. 

Ганц бие хүн
Гэрлээгүй, хүүхэдгүй
9,000 төг
Гэр бүл
Эхнэр, нөхөр болон 21-с доош насны гэрлээгүй хүүхдүүд орно.
18,000 төг



Эх сурвалж: https://mongolian.mongolia.usembassy.gov/dv.html


Улаанбаатар  хот дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс DV-2018 Ногоон картны сугалааны бүртгэл эхэлснийг мэдэгдэхэд таатай байна.

Сугалааны бүртгэл 2016 оны 10 сарын 4-ний АНУ-ын Зүүн эргийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 11 сарын 7 -ны АНУ-ын Зүүн эргийн (EST) (GMT-5) хvртэл явагдана.


Үндсэн ойлголтууд:

DV-2018 Олон үндэстний визний сугалааны бүртгэлийн хугацаа 2016 оны 10 сарын 4-ний АНУ-ын Зүүн эргийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2016 оны 11 сарын 7-ны АНУ-ын Зүүн эргийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилнэ.

DV-2018 хөтөлбөр бүхэлдээ электрон хэлбэрээр явагдана. Цаасан бүртгэлийг хүлээн авахгүй. Сугалаанд бүртгүүлэхийн тулд АНУ-ын Төрийн департаментын www.dvlottery.state.gov вэб сайт руу орж электрон хэлбэрээр бvртгvvлэх ёстой.

Та бүртгүүлсний дараа дэлгэцэн дээр гарч ирэх таны нэр болон бүртгэлийн дугаар бүхий баталгааны хуудсыг хэвлэж авах шаардлагатай. Та бүртгэлийн дугаарыг ашиглан www.dvlottery.state.gov вэбсайтын Entrant Status Check-ээр орж өөрийгөө сонгогдсон эсэхийг шалгаж үзнэ. Та зөвхөн өөрийн бүртгэлийн дугаарыг ашиглан Entry Status Check-рүү орох боломжтой бөгөөд сонгогдсон тохиолдолд цагаачлалын виз мэдүүлэх зааварчилгаа болон визний ярилцлагад орох хувиарын талаар мэдэгдэл хүлээн авна. Та Entry Status Check хуудас дотор овог, төрсөн он сар өдөр болон имэйл хаягаа оруулан өөрийн бүртгэлийн дугаарыг сэргээж авах боломжтой.

Та сугалааны бүртгэлийг өөрөө эсвэл хэн нэгнээр бүртгүүлж болно. Хэнээр ч бүртгүүлсэн байсан хүн бүрийн нэр дээр нэг л бүртгэл оруулах ёстой бөгөөд бүртгэл дээрх мэдээллийн үнэн зөв, бүрэн эсэхийг бүртгүүлэгч өөрөө хариуцна гэдгийг анхаарна уу. Оролцогчид www.dvlottery.state.gov руу орж ENTRANT STATUS CHECK-ээр бүртгэлийнхээ явцыг шалгах боломжтой.

Бүртгэлийн хугацаанд хүн бүр нэг л удаа бүртгүүлэхийг хуулиар зөвшөөрсөн. Төрийн департамент олон удаа бүртгүүлсэн хүмүүсийг илрүүлэх боловсронгуй технологи ашигладаг. Хэрэв та нэгээс олон удаа бүртгүүлбэл хөтөлбөрөөс хасагдана.

Консулын хэлтсийн зүгээс DV хөтөлбөрт оролцогчдыг бүртгэлийн хугацаанд аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. АНУ-ын Төрийн Департамент DV хөтөлбөрийн оролцогчдыг ямарваа нэг залилангийн үйл ажиллагаанаас сэргийлэхийн тулд оролцогчдын шалгарсан болон цагаачлалын визний ярилцлагын талаарх мэдээллийг цахим төхөөрөмж ашиглан электрон хэлбэрээр мэдээлдэг. Төрийн департаментаас танд мэдэгдэл захиа явуулахгүй.

Төрийн департамент сугалаанд шалгарсан хүмүүст шалгарсан талаарх мэдэгдлийг и-мэйл эсвэл шуудангаар захидал илгээдэггүй. Төрийн департамент DV хөтөлбөрт шалгарсан хүмүүст ХЭЗЭЭ Ч имэйл явуулж байгаагүй бөгөөд хэрэв ийм төрлийн имэйл ирвэл хууль бус гэдгийг анхаараарай. Оролцогчид 2017 оны 5 сарын 2-ноос www.dvlottery.state.gov вэб хуудасны Entrant Status Check хуудсанд DV-2018 хөтөлбөрийн бүртгэлийн дугаараа оруулан өөрсдийн шалгарсан эсэхийг мэдэх боломжтой. Үүний дараа сонгогдсон хүмүүс Entrant Status Check хуудасны зааварт хариу өгч цагаачлалын визний ярилцлагын талаарх мэдээллийг Entrant Status Check хуудсаар дамжуулан хүлээн авна. DV-2018 хөтөлбөрийн мэдээлэл Entrant Status Check хуудсанд 2018 оны 9 сарын 30 хүртэл идэвхитэй байна. Бүх оролцогчид сонгогдсон ч бай сонгогдоогүй ч бай 2018 оны 9 арын 30 хүртэл өөрсдийн бүртгэлийн дугаарыг хадгалах хэрэгтэй.

Хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдод асуулт байвал Консулын хэлтсийн Цагаачлалын визний UlaanbaatarIV@state.gov хаяг руу имэйл бичиж болно.