ПОЛЬШ ВИЗ МЭДҮҮЛЭХ ТОВЧ ДАРААЛАЛ

2014 оны 6 сарын 13


а/ Ерөнхий шаардлага
•    Хувиараа аялах иргэд визээ биечлэн мэдүүлэх ёстой;
•    Бүх бичиг баримт англи хэл дээр хийгдсэн байх ба эх хэл дээр байх тохиолдолд англи эсвэл польш хэл дээр орчуулсан байх шаардлагатай ;
•    Бүх бичиг баримтыг эх хувиар болон хуулбарын хамт бүрдүүлэх шаардлагатай ;
•    Визийн хураамж 60 Евро бөгөөд тухайн өдрийн валютын ханшаар тооцож юаниар төлбөр хийнэ;
•    Визийн мэдүүлгийг хуанлийн 15 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ;

б/ Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримт:
1.    Мужийн захирагчиин гаргасан урилга болон урьсан хүний хаяг;
2.    Шенгений виз мэдүүлэх хуудсыг зохих шаардлагын дагуу бөглөсөн байх;
3.    Гадаад паспорт хуулбарын хамт;
4.    Цайвар дэвсгэртэй, "эгц " харсан, өнгөт цээж зураг (1 хувь);
5.    Зочид буудлын захиалга эсвэл байраар хангах тухай уригч талын бичгэн батламж;
6.    Онгоцны тийзийн захиалга ( олон улсын болон орон нутгийн нислэгийн);
7.    Шенгений бүсэд байх хугацааны аялалын хөтөлбөр ;
8.    Эрүүл мэндийн даатгал, нэг удаагийн эмчилгээний зардал 30.000 еврогоос доошгүйгээр даатгуулсан байх;
9.    Оршин суугаа газрын тодорхойлолт;
10.    Иргэний үнэмлэх хуулбарын хамт;
11.    Ажлын газрын тодорхойлолт (албан тушаал, сарын цалингийн хэмжээ гэх мэт зүйлийг тодорхойлсон). Тодорхойлолтыг албан бланкан дээр үйлдэх бөгөөдхаяг, утас, факс, мэйл хаяг, тамга, эрх бүхий хүний гарын үсэгтэй байхшаардлагатай;
12.    Сургуулийн тодорхойлолт ( сурагч, оюутнуудад хамаарна);
13.    Аялалын зардлаа даах хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй болохоо нотлох баримт (сүүлийн гурван сарын банкны хуулга).
Визний мэдүүлэгхянан шийдвэрлэх хугацааны аль ч үе шатанд Консул виз хүсэгч иргэнээс нэмэлт бичиг баримт шаардах эрхтэйг анхаарна уу.

Виз мэдүүлэх дараалал

1.    Онлайнаар ярилцлагын цагийг товлоно.
2.    Онлайнаар визийн аппликэшн бөглөнө
3.    Товлосон хугацаандаа Бээжинд очиж визийг мэдүүлнэ.