БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга
1. Виз мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх ажлын хүрээ нь дараахтай адил байна.
1. БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
2. Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад поспартыг нь буцааж өгөх
3. БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна.(2013 оны 1 сарын байдлаар 7000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)
Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой элчин сайдын зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.
- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэхийг хүсье.
ㅇ Виз мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга
1) Passport Express international
-Захирал : Одгэрэлийн Хулан
-Байршил: DHL-ын байр, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө10-5
-Холбоо барих утас: 7010-0154$0152, факс: 7011-4458
-Цагийн хуваар: Даваа-Баасан 09:00-18:00 цагийн хооронд
2) Монгол-Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
- Захирал: Баасанжавын Лхагваа
- Байршил : Сүхбаатар дүүрэг,1 дүгээр хороо , Олимпийн гудамж 8, Мика зочид буудал 2 давхарт, 206 тоот
- Холбоо барих утас: утас/факс: 7012-4909
- Цагийн хуваар : Даваа-Баасан 09:30-13:00, 14:00-18:00
3) Hang-Mong Law
- Захирал : HAN Hyeong-soo
- Байршил : Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, бридж плаза 4 давхар, 402 тоот
- Холбоо барих утас: 463005, 463006, 463007, факс: 463008
- Цагийн хуваар : Даваа-Баасан 09:30-13:00, 14:00-18:00
2. Виз мэдүүлэх журмын танилцуулга
(1-р шат) : Визний анкетийг бөглөх
* Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах
- Элчин сайдын яамны цахим хуудас (http://mng.mofa.go.kr) мөн монгол хэл дээрх визний танилцуулах сайт (Элчин сайдын яамны цахим хуудасны монгол хэл гэсэн сонголтыг сонгох) –аас татаж авах боломжтой.
- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх(Овог нэрийг заавал англиар бичнэ)
(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг бэлдэх
* Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг өгөх
· Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах
※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй
(3-р шат) : Виз шалгах хураамж төлөх
· Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ визний хураамж төлнө.
※ Виз шалгах хураамж
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз: 30 USD –> чөлөөлөгдсөн
- Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз: 50 USD -> 60 USD
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : 60 USD -> чөлөөлөгдсөн
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз: 80 USD –> чөлөөлөгдсөн
(2012 оны Монгол – Солонгосын визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу 2012 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол иргэдийн 90 хүртэлх хоногоор оршин суух визийг хураамжгүй болгон чөлөөлсөн)
· Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.
(4-р шат) : Виз мэдүүлэх (Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)
· Төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай : БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудасны консул → виз → 39 дугаарх мэдээлэл
(5-р шат) : Ярилцлага
· Гэрлэлт(F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
· Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэх
· Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчрах
(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох
· Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана
· Виз шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгох
· Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэх
Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар тайлбар хийх боломжгүй бөгөөд виз татгалзсан шалтгаан(1-11 дугаар)ны жишээ тайлбар нь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудасны консул → визний төрөл 34 дугаарх тайлбараас харна уу
· Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.
- Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор
- Сүүлийн 3 жил дотор 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотоp
- Сүүлийн 3 жил дотор 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй
☞ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг солонгост зорчихийг санал болгож буй үйлдэл бөгөөд БНСУ-ын онгоцны буудлаар хилээр нэвтрэх үед дахин шалгагдаж болохыг анхаарна уу.
※ 2012оны 10-р сарын 1-нээс эхлэн зөвхөн Солонгост нас барсан хүний ар гэр болон виз олгох зөвшөөрлийн дугаартай иргэд л ЭСЯ-нд шууд виз мэдүүлнэ
Визний материал шалгах хугацаа : Визний мэдүүлэг өгснөөс хойш ажлын 7 хоногт хариуг олгоно.
- Жишээ нь : ЭСЯ-нд Даваа гаригт виз мэдүүлсэн тохиолдолд, дараа долоо хоногийн Мягмар гаригт хариуг хүлээн авах боломжтой.
Визний хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах
- Төрийн байгууллага, Олон Улсын байгууллагын урилгаар зорчиж буй иргэн, хувийн шалтгаанаар зорчих гэж буй төрийн албан хаагч, эдийн засгийн өндөр чадавхтай иргэд нь виз мэдүүлэх анкет болон тухайн нөхцлийг хангаж буйг батлах холбогдох бичиг баримтыг хавсаргана.
Виз материалыг хөнгөвчлөх тухай
- Зорчих зорилго, БНСУ-д зорчиж байсан зэргээс шалтгаалан төрөл садангийн лавлагаа, цагдаагийн тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт зэргээс чөлөөлсөн.
- Гэр бүлийнхэнтэйгээ хамт зорчиж байгаа 16-аас доош насны хүүхэд, 55-аас дээш иргэдийг санхүүгийн чадварыг батлах бичиг баримтаас чөлөөлсөн
Санхүүгийн чадварыг батлах бичиг баримтын дараах 3 төрлөөс 1-ийг сонгож болно
- Татварын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
〈 БНСУ-ын ЭСЯ-ны визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж 〉
1. Хадгаламжийн бүтээгдэхүүний нэр :
БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
2. Хадгаламжийн хэмжээ : 10 000 000- 20 000 000 төгрөг
3. БНСУ-ын ЭСЯ-ны тогтоосон харилцах банк : Хаан банк
※ Зөвхөн дараах салбаруудад дээрх дансыг нээнэ : Хаан банкны Төв салбар, Сүхбаатар салбар, Их Хүрээ салбар, Ард кинотеатрын салбарт тус тус хадгаламжаа байршуулна. 1сарын турш туршилтын үйл ажиллагааны дараа Хаан банкны бүх салбаруудыг хамруулах төлөвтэй байна)
4. Хадгаламж эзэмшигчийг баталгаажуулах тухай : Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх : БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан визний анкет болон холбогдох материалын хамт өгнө.
(ЭСЯ нь Хаан банкнаас өдөр бүр тухайн данс нээлгэсэн иргэдийн жагсаалтыг авч шалгана.)
5. Хадгаламжийн дансаа хаах тухай : Тухайн иргэн заавал өөрийн биеэр очих ёстой.
1) Эх орондоо ирсний дараа БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хилээр орж гарсан дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно
2) Виз татгалзсан тохиолдолд ,виз татгалзсан огнооны дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
3) Виз мэдүүлэгч өөрийн хүсэлтээр виз авахаас татгалзах тохиолдолд паспорт, хадгаламжийн дэвтэр болон виз татгалзсан шалтгааны талаарх тайлбарын хамт өөрийн биеэр авч очно
4. Визний төрлийн тайлбар болон шалгах зарчим
А . Богино хугацааний нийтлэг ( C-3)
ㅇ Хамрагдах хүрээ
~ Aялал жуулчлал, дамжин өнгөрөх, сувилгаа, төрөл садангийндаа зочлох, нөхөрсөг тэмцээн, төрөл бүрийн арга хэмжээ, хуралд оролцох, соёл урлаг, энгийн сургалт, лекц, шашны үйл ажиллагаанд оролцох,эрдэм шинжилгээний материал цуглуулах зэрэг үүнтэй адил төстэй зорилгоор богино хугацаагаар зорчих иргэд(Ашгийн зорилгоор зорчих иргэд үүнд хамаарагдахгүй)
~ Гадаадын компаний салбар нээх, гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж үүсгэн байгуулах ажилд бэлтгэх, мөн худалдаа наймаа эрхэлж буй хувиараа бизнэс эрхлэгч, Солонгосын төрийн болон хувийн байгуулагын урилгаар зорчиж хэлэлцээр, гэрээ байгуулах зорилгоор зорчигч, тоног төхөөрөмж экспорт$импортлогч болон холбогдох хүн(Суурьлуулах, шалгах зэрэг ажлын дагуу цалин хөлс авч буй хүн үүнд хамаарагдахгүй)
* Үйлдвэр дээр ажиллах хүчээр хангах хэлбэрээр болон техник технологиийн сурах хэлбэрийн сургалт нь богино хугацааний визэнд хамрагдах боломжгүй юм.
ㅇ Виз шалгах журам
· Aялал жуулчлал : Аялал жуулчлал хийх санхүүгийн өндөр чадамжтай эсэх
· Төрөл садангаа урих, хуримийн ёслолд оролцох :
Санхүүгийн чадвар болон төрөл садан мөн эсэх
· Хурал, семинар , арга хэмжээнд оролцох гэх мэт
※ Уригчтай ажлын холбоо байгаа эсэх виз хүсэгчийн ажил эрхлэлт(нийгмийн даатгалт хамрагдсан эсэх) зэрэг
· Эмчилгээ аялал жуулчлал : Эмчилгээний зорилгоо нотлох, санхүүгийн чадвар
· Монголд оршин сууж буй Солонгос иргэний компаний ажилтан :
Ажилладаг эсэх , зорчих зорилго гэх мэт
· Бизнесийн зорилго : Зах зээлийн судалгаа ,гэрээ байгуулах, худалдаж авах бус машины эд ангийг задлах, ачиж тээвэрлэх ажил зэрэгт ажиллах хүчээр хангаж буй тохиолдолд үүнд хамрагдахгүй
Б. Гадаадад суралцах(D-2)
ㅇ Хамрагдах хүрээ
- Мэргэшлийн сургуулиас дээш түвшний боловсрол-эрдэм шинжилгээний байгуулагат(бакалавр, магистр, доктор) боловсрол эзэвших, судалгаа хийх гэж буй хүн
ㅇ Виз шалгах журам
· Диплом, дүнгийн тодорхойлолт үнэн эсэх
· Гадаадад суралцах зорилго үнэн эсэх, суралцах төлөвлөгөө
· Сургуулийн дүн болон хэлний чадвар ба сурах чадвар
· Төлбөрийн чадвар болон санхүүгийн чадавхи
В. Хэлний бэлтгэл(D-4)
ㅇ Хамрагдах хүрээ
- Их сургуулийн солонгос хэлний дамжаанд солонгос хэл сурахыг хүсэгчид
- Их дээд сургууль(D-2)-т холбогдох байгуулга болон эрдэм шинжилгээ судалгааний байгууллагааас бусад боловсролын байгууллагад сурахыг хүсэгчид
ㅇ Виз шалгах журам
· Диплом , дүнгийн тодорхойлолт үнэн эсэх
· Хэлний бэлтгэлд сурах мөн түүний дараах төлөвлөгөө
· Сургуулийн дүн, болон сурах чадвар
· Төлбөрийн чадвар зэрэг санхүүгийн чадавхи
Г. Гэрлэлт(F-6)
ㅇ Хамрагдах хүрээ : БНСУ-ын иргэнийн эхнэр$нөхөр
※ Ярилцлага хийх( Виз хүсэгч болон уригч)
ㅇ Виз шалгах журам
- Гэрлэлтийн үнэн зөв эсэх
- Бүрдүүлсэн материалын үнэн зөв эсэх
- Гэр бүлийн амьдралаа авч явах санхүүгийн чадвар бий эсэх