АНУ руу зорчих виз мэдүүлэх



Эх сурвалж: www.ustraveldocs.com/mn_mn


АНУ руу зорчих виз мэдүүлэх


Цагаачлалын бус визний нийтлэг төрлүүд
  • Бизнес/ Жуулчны виз
  • Ажлын виз
  • Оюутны виз
  • Солилцооны Зорчигчийн Виз
  • Дамжин өнгөрөх/Хөлгийн багийн гишүүний виз
  • Шашны ажилтны виз
  • Гэрийн ажилчны виз
  • Сэтгүүлч болон Хэвлэл мэдээллийн ажилтны виз
  • Цагаачлалын бус визний ангилал

Цагаачлалын бус виз


Цагаачлалын бус визийг Америкийн Нэгдсэн Улсад тодорхой хугацаанд тодорхой зорилгоор зорчих хүсэлтэй жуулчид, бизнес эрхлэгчид, оюутнууд, эсвэл мэргэжлийн ажилчдад олгоно. АНУ-ын визний тухай хууль тогтоомжийн дагуу цагаачлалын бус виз мэдүүлэгчдийн ихэнх нь өөрийн эх оронтойгоо нягт холбоотой, Америкийн Нэгдсэн Улсад зорчсоныхоо дараа буцаж ирэх зайлшгүй шалтгаантайгаа Консулд батлан харуулах ёстой.


Визний ангилал болон мэдүүлгийнхураамж - Визний ангиллаар ялгасан
Визний ангилал Тайлбар Хураамж (US$)Хураамж (MNT)
B Бизнес/Жуулчин $160296000
C-1 Дамжин өнгөрөх $160296000
D Усан онгоц/Нисэх онгоцны багийн гишүүн $160296000
E Гэрээт худалдаачин/ Гэрээт хөрөнгө оруулагч, Австралийн тусгай мэргэжилтнүүд $270499500
F Оюутан (сургалтын) $160296000
H Түр хугацааны/Улирлын ажилчид болон ажил эрхлэлт, дадлагажигч $190351500
I Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтан $160296000
J Солилцооны зорчигч $160296000
K АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй эсвэл эхнэр/ нөхөр $240444000
L Компани хооронд шилжигч $190351500
M Оюутан (техник мэргэжлийн) $160296000
O Гоц авьяастай хүмүүс $190351500
P Тамирчид, соёл урлагийнхан $190351500
Q Олон улсын соёлын солилцоо $190351500
R Шашны ажилтан $190351500
T Хүний наймааны гэмт хэргийн хохирогч $160296000
TN/TD NAFTA мэргэжилтэн $160296000
U Гэмт хэргийн хохирогч $160296000

Алхам 1: Визийн төлбөр төлөх маягтууд

Ярилцлагын цаг товлох

Ярилцлагийн цагийг онлайнаар эсвэл манай дуудлага хүлээн авах төвөөр дамжуулан товлох боломжтой бөгөөд аль алинд нь ч төлбөрийн баримтны дугаар шаардагдах болно.



Алхам 2: Виз мэдүүлэх DS-160 маягтыг бөглөх

Виз мэдүүлэгч тус бүр - хүүхдүүд мөн адил - DS-160 маягтыг бөглөнө. DS-160 маягтыг АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлаганд орохоос өмнө онлайнаар бөглөж мэдүүлсэн байх шаардлагатай. DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх баркод ярилцлага товлоход тань хэрэг болно. DS-160 маягтыг заавал онлайнаар бөглөх ёстой - АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс гараар буюу шивж бөглөсөн мэдүүлгийг хүлээж авахгүй бөгөөд DS-160 маягтын баталгаажсан хуудасгүйгээр таныг ярилцлаганд оруулахгүй болно.

Анхааруулга: DS-160 маягтан дээр онлайнаар гарын үсэг зурснаараа таны өгсөн бүх мэдээлэл үнэн зөв болохыг та өөрөө баталж байгаа болно. Аливаа худал, буруу мэдээлэл нь таныг Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэх эрхгүй болгоно. Та бүх асуултанд зөв, бүрэн гүйцэд хариулсан эсэхээ сайтар шалгана уу.

DS-160 маягт руу онлайнаар энд дарж орно уу.
DS-160 маягтын тухай мэдээлэл, Түгээмэл асуултуудыг энд дарж үзнэ үү.

Алхам 4: Ярилцлага товлох

Ярилцлага товлох дээр дарж ярилцлагын цаг товлоно.
(Та манай цаг товлох үйлчилгээг ЭНД дарж авна уу.)
Ярилцлагын товыг өөрчлөх дээр дарж ярилцлагын товоо өөрчилнө үү.
Яаралтай ярилцлагын цаг товлох дээр дарж мэдээлэлтэй танилцана уу.

Алхам 5: Бичиг баримтууд

Цагаачлалын бус визний ярилцлага товлохын тулд та дараах мэдээлэл, бичиг баримт бүрдүүлэх ёстой:
  • Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаанаас хойш доод тал нь зургаан сарын хугацаанд хүчинтэй байх паспорт.
  • Таны визний мэдүүлгийн (MRV) хураамжийн төлбөрийн баримт
  • Таны DS-160 маягтын баталгаажуулсан хуудас
  • Таны и-мейл хаяг
  • Таны визний ангиллаас хамаарсан бусад шаардлагатай бичиг баримтууд (жишээ нь: I-797 зөвшөөрөлд үндэслэсэн визний ангиллуудын хувьд I-797 зөвшөөрөл гэх мэт визний ангилал тус бүрийн тухай мэдээллийг эндээс авч болно).

Паспорт болон визийг ихэвчлэн ярилцлаганд орсон өдрийн дараах ажлын өдрийн үдээс хойш 16:00 цагт АНУ-ын Элчин Сайдын Яаман дээр ирж авна.


Сургалтын виз мэдүүлж байгаа хүн SEVIS хураамж төлнө.

Оюутан, Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем (SEVIS) гэдэг нь интернэтэд суурилсан систем бөгөөд F, M болон J виз мэдүүлэгчдийг (мөн тэдний гэр бүлийн гишүүд) анх бичиг баримтаа хүлээж авахаас эхлэн (I-20 эсвэл DS-2019) сургуулиа төгсөх/орхих эсвэл хөтөлбөрөө дуусгах/орхих хүртэл хянадаг.

Хэрэв та өөрөө F, M эсвэл J виз мэдүүлж байгаа бол АНУ-ын сургуультайгаа холбогдож таны мэдээлэл SEVIS-т орсон эсэхийг нягтлаарай . Визний мэдүүлгийн хураамжнаас гадна та SEVIS хураамж тусад нь төлөх шаардлагатай. I-20 маягттай оюутнууд $200.00 ам.долларын SEVIS хураамж төлнө. DS-2019 маягттай солилцооны зорчигчид $180.00 ам.долларын SEVIS хураамж төлнө. Оюутны эсвэл солилцооны виз мэдүүлэхээс өмнө хураамжийг төлөх ёстой бөгөөд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс уг хураамжийг хүлээж авдаггүй. I-901 SEVIS хураамжийн төлбөрийн баримтыг АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлаганд орохдоо авчирна уу. SEVIS хураамжийг төлөх үйлчилгээг ЭНД дарж авна уу.

SEVIS хураамжаас чөлөөлөгдөх
АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн хөтөлбөрт (G-1, G-2, G-3, эсвэл G-7 кодоор эхэлсэн хөтөлбөрүүд) оролцогчид SEVIS хураамж төлөх шаардлагагүй.