Бидний тухай


Мон-Оффсет ХХК нь 2004 оны 2 сард анх үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл тасралтгүй баталгаат орчуулгын үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Манай хамт олон нь өдгөө 21 дэх жилдээ ажиллаж буй олон жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд визийн материал, бичиг баримт, тендер, гадаад дотоод байгууллагуудын хоорондын гэрээ хэлэлцээр, бизнес захидал, хууль шүүхийн бичиг баримтууд зэрэг орчуулгууд дээр ажиллаж байна. Та манай байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлэхээс гадна Интернэтээр дамжуулан манай үйлчилгээг авах боломжтой.

Хэрэв та манай үйлчилгээг авах гэж хотын төвийн бөглөрөл дунд түгжирч, цаг заваа алдахыг хүсэхгүй байгаа бол манай интернэт үйлчилгээ танд зайлшгүй таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.
Интернэт орчуулгын хувьд манай байгууллага нь энэ үйлчилгээг анх 2008 онд санаачлан нэвтрүүлсэн бөгөөд энэ чиглэлийн зах зээлийг илүү өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү үйлчилгээ нь гадаадад суралцаж байгаа болон судалгааны ажил хийж буй оюутнууд, мөн гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд манай үйлчилгээг авах боломжийг олгож байгаагаараа давуу юм.

Бидний клиент үйлчлүүлэгчид:
Бид өнөөдрийн байдлаар БНСУ, Англи, Австрали, Хятад, АНУ зэрэг улсад суралцдаг суралцдаг оюутнууд, хувь хүмүүс, худалдаа үйлчилгээ, уул уурхай, банк бус санхүүгийн байгууллага, байгаль орчин, ус, барилга угсралт, эрүүл мэнд, төрийн болон төрийн бус байгууллага, мэдээллийн технологийн чиглэлийн хэд хэдэн компаниуд болон орчуулгын товчоодтой хамтран ажиллаж байгаа бөгөөд үйлчилгээндээ өндөр нууцлалыг хадгалах гэрээтэй ажил үүргээ гүйцэтгэдэг учир үйлчлүүлэгчдийнхээ жагсаалт мэдээллийг энд гаргах боломжгүй байгаадаа танаас хүлцэл өчье.

Манай орчуулагчдын баг бүрэлдэхүүний мэдээллийг та ЭНД дарж авна уу.


Төлбөр хийх арга:
Банк: Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Ариг, Төрийн банк
Төлбөрийн платформууд: Lendmn, SocialPay, ...
Олон улсын төлбөрийн арга: Paypal, Western Union, Money Gram

Та нэг дороос:
Албан бичиг компьютер дээр бичүүлэх
Хувилах
Хэвлэх
Сканнердаж имэйлээр явуулах
Хүлээж авах
Факс явуулах
Нотариатаар батлуулж, гэрчлүүлэх
Цээж зураг авахуулах

үйлчилгээг авна. 



Электрон номын санд шинэ файл

Манай электрон номын санд дараахь файлуудыг нэмж орууллаа.
1. Төрийн албан хаагчийн анкет /шинэчилсэн, нэмэлтийн хамт
2. ААОАТатварын маягт ТТ-02 / 2012 оны 5 сарын 10-нд шинэчлэгдсэн
3. Хариуцлагатай ажилтны анкет

Чех албан ёсны орчуулагчид, байршил

Хот Нэр Утас
PLZEŇ АРИУНЖАРГАЛ 775874388
CHOMUTOV ТУНГАЛАГ 775874030
ROUDNOCE NAD LABEM УНДРАХ 775874888
RUMBURK БАЙСҮРЭН 775874148
VILÉMOV НАРАНГЭРЭЛ 775874014
ČESKÁ LÍPA ЭНХТУЯА 775874777
JABLONEC NAD NISOU БАТТУЛГА 775874006
HAVLÍČKŮV BROD БАТБАЯР 775874001
PARDUBICE МЯНГАНБАЯР 775874300
HRADEC KRÁLOVÉ ЭНХБАТ 775874147
TŘEBÍČ БАЯРМАГНАЙ 775874002
BRNO ОЮУНТҮЛХҮҮР 775874208
BLANSKO ЖАРГАЛСАЙХАН 775874440
UHERSKÉ HRADIŠTĚ ДАВААСАМБУУ 774088789

SEVIS төлбөр




SEVIS төлбөр хэрхэн төлөх вэ?

SEVIS төлбөр бол АНУ-д сургалтаар явах гэж буй бүх виз мэдүүлэгчдийн төлөх ёстой төлбөрийн нэг юм. Энэ төлбөрийг хэмжээ нь 200$ байх бөгөөд энэ төлбөрийг мөнгөн гуйвуулгаар болон интернэтээр төлөх боломжтой юм. Мэдээж манайх SEVIS төлбөрийг онлайнаар төлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ нь банкиар гуйвуулснаас хамаагүй хямд 2-3 дахин хямд зардалтайгаар төлөгддөг. Хэрэв та өөрөө олон улсын виза карттай бол өөрөө ч төлөхөд их амархан.

КАНАД ВИЗ-ХУВИЙН ЗОРИЛГООР ЗОРЧИГЧ (ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙНДӨӨ ЗОЧЛОХ) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Таны зүгээс:

• Хэрэв та ажилладаг бол дараахи мэдээлэл бүхий ажил олгогчын гарын үсэгтэй байгууллагын албан толгойтой цаасан дээр бичигдсэн захидлын эххувь: Үүнд:
o Өргөдөл гаргагчийн бүтэн нэр, албан тушаал, олгогдож буй цалингийн хэмжээ, ажилд авсан он, сар, өдөр;
o Ажил олгогчийн Монгол хэл дээрхи нэр, хаяг мөн утас, факсийн дугаар зэрэг тусгагдсан байх шаардлагатай;